НИТХ дахь “Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг завсарлага авлаа
НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаанаар Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс 5 хоног завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлууллаа.

МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Баяраа “ НИТХ-ын төлөөлөгчид Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай түүхэн шийдвэр гаргах гэж байна. Тиймээс хэлэлцэх асуудлаа сайтар судалж, ул суурьтай хандах ёстой. Бидэнд уг асуудлын танилцуулгыг хуралдааны өмнөх өдөр өгсөн учраас танилцах боломж олдсонгүй. Иймд НИТХ-ын дэгийн дагуу 5 хоногийн завсарлага авч байна” гэлээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэлээс завсарлага авч байгааг хүндэтгэж байна. Гэхдээ нэг зүйлийг НИТХ-д сануулж хэлэхийг хүсч байна. 2004 оноос хойш Багануурчууд 94 хувийн саналтайгаар хот байгуулах асуудлыг дэмжиж, шийдвэрлэж өгөхийг хүссэн тухай саналыг НИХТ-д тавьж байсан. Гэсэн хэдий ч уг асуудал өнөөг хүртэл 11 жил завсардаж байна. Ийм байдал дахин битгий гаргаасай гэж хүсч байна” гэдгийг онцлон хэллээ.

УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн.
 
Өнгөрсөн хугацаанд “Хотын багц дүрэм боловсруулах” төслийн хүрээнд хотын загвар дүрмийг боловсруулж, Налайх, Багануур дүүргийн иргэдэд танилцуулсан. Иргэдийн дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг зохион байгуулж, тус дүүргүүдийн  иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт 01 дүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2015-03-28 08:00:04
    Наад 1958-аа одоо болиоч .ямар ч ач холбогдолгүй шүү дээ
    202.179.11.226
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.m 2015-03-27 07:11:15
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-27 06:32:30
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахгүйгээр дагуул хоттой байж болохгүй шүү дээ. Эрхэм баатар минь ээ.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-27 05:25:52
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах