Үйлдвэржилтийн тогтвортой бодлогогvй явснаар өнөөдрийн хүндрэл үүссэн
Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудад ажиллаж, тэнд өрнөж байгаа үйлдвэржилтийн байдалтай газар дээр нь танилцаад ирсэн. Шийдлийн Засгийн газар танхимдаа анх удаа Аж vйлдвэрийн яамыг байгуулснаар Монгол Улс зөвхөн импортын хэрэглэгч бус, жижиг дунд болон хvнд vйлдвэрлэл, тэр тусмаа өөрийн тvvхий эдэд тvшиглэсэн төмөрлөг, гангийн vйлдвэрлэл өндөр хөгжих бvрэн боломжтой гэдгийг Д.Эрдэнэбат сайд орон нутагт ажилласан томилолтынхоо vеэр онцолж байсан билээ.
 
Хамгийн гол нь сүүлийн 10 гаруй жил ярьж, цаасан дээр эхнээсээ буусан ч ажил хэрэг болж хэрэгждэггvй бvсчилсэн хөгжлийн төвvvд, нефть боловсруулах vйлдвэр, хvнд аж vйлдвэрлэлийн парк зэргийг ажил хэрэг болгоход шаардлагатай баримт бичиг боловсруулах ажил дуусч, тун удахгvй УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгааг Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолж байна. Хэвлэлийнхэнд хандсан мэдээллийнхээ vеэр зарим асуултад хэрхэн хариулсныг тоймлон хvргэж байна.
 
 -Шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны бодлогын цөм нь юунд зан­­гидагдаж байгаа вэ. Барим­тлах бодлогоо тодорхой болгож, яг юунд хvрэхээ төлөвлөж байж томоохон зорилтууд хэрэг­­жих vндэс­­лэлтэй болдог л доо?
 
 -Мэдээж энэ бол хамгийн чухал асуудал л даа. Аж үйлдвэрийн яам хойшид ямар бодлого баримтлаж ажиллах тухайд Монгол орны өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд нарийн дvн шинжилгээ хийсний vндсэн дээр баримт бичгvvд нь бэлэн болоод гарч байгаа. Монгол Улсын эдийн засаг гэнэтхэн хүндэрч, хямарчихаад байгаа юм биш. Сvvлийн 10 гаруй жил даамжирсаар өнөөдрийн хvрсэн тvвшинд статистик тоон vзvvлэлтvvд дээр тулгуурласан Аж vйлдвэрийн бодлого, тvvнийг дагасан стратеги бодлого төлөвлөлт, Аж vйлдвэрийн байршлын зураглал буюу аж vйлдвэрийн хөгжлийн бvсийн тухай асуудлыг манай яам нэн тэргvvний бодлого болгон гаргаж байгаа.
 
 -Та сая сүүлийн 10 гаруй жил даамжирсаар өнөөдрийн түвшинд хүрсэн хүндрэлийн талаар цухас дурдлаа. Тодорхой тоо баримт хэлж болох уу?
 
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, экспорт, импортын харилцаа сvvлийн жилvvдэд ямар байдалтай явж байгаад өнөөдөр ямар тvвшинд хvрч бид эдийн засгийн хvндрэлд орчихоод байгааг дараах хэдэн тоо баримтаас харж болно. Энэ бvхнийг их холоос хайх хэрэггvй юм. 2011 онд Монгол Улсын экспорт 2.9 тэрбум ам. доллар байсан бол импорт нь 3.2 тэрбум ам доллар байж. Өөрөөр хэлбэл гадаад худалдаа 290 сая ам. долларын алдагдалтай байсан байна. Эдийн засгийн хамгийн тааламжтай vе буюу уул уурхайн бvтээгдэхvvний vнийн өсөлт, хэрэглээ, хэрэгцээ Олон улсад өндөр байсан тэр vед Монгол Улсын эдийн засаг огцом өсөлттэй гарч байсан.
 
Тухайлбал 2011 онд манай экспорт 2.9-4.8 тэрбум ам. доллар болж огцом өссөн. Гэтэл vvнийг дагасан импортын хэрэглээ ч галзууртлаа өсч 3.2-6.5 тэрбум ам. доллар буюу бараг хоёр нэмэгдсэн байдаг. Энэ өсөлт нь гадаад худалдааг 1.7 тэрбум ам. долларын алдагдалтай болгосон. Гадаад худалдааны энэ их алдагдал vндсэндээ 2014 он хvртэл vргэлжилсэн юм. Харин 2014 онд манай нийт экспортын хэмжээ 5.7 тэрбум ам. доллар байхад импорт анх удаа 5.2 тэрбум ам. доллар руу бууж, гадаад худалдаа анх удаа 537 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байдаг. Vндсэндээ нэг тэрбум ам. долларын импортын энэхvv бууралт нь ам. долларын өсөлттэй холбоотой ч нөгөө талаараа хэрэглээний тодорхой бууралттай холбоотой юм.
 
Товчхондоо гадаад худалдаа ийнхүү анх удаа ашигтай гарсан нь Монголчууд зөв хэрэглээнд шилжиж эхэлж байгаатай холбоотой болохоос биш аж vйлдвэрийн бодит өсөлтөөс vvссэн зvйл байгаагvй юм. Өнөөдөр Монгол Улс бараг 100 хувь импортын хэрэглээтэй орон байгаа. Энэ их гаднаас орж ирж байгаа бараа материал, хоол хvнсэнд аж vйлдвэрийн зориулалттай импорт хоёрхон хувийг эзэлсэн байна. Импортын дотор бензин шатахуун 1.5 тэрбум ам. доллар буюу нийт импортын 28 хувь, машин, тvvний эд анги, сэлбэгийн хэрэглээ 1.6 тэрбум ам. доллар буюу нийт импортын 30 хувь болж байгаа нь энэ хоёрхон төрлийн импорт нийлээд Монгол Улсын гадаадаас оруулж ирж байгаа бараа, материалын 60 хувийг эзэлж байгаа хэрэг юм.
 
Дараа нь үндсэн төмөр хийц эдлэл буюу хадааснаас эхлээд бүх л төмөр эдлэлийн импортод Монгол Улс 538 сая ам. доллар буюу нийт импортын 10 хувийг эзэлж байх жишээтэй. Мөн нефть химийн бvтээгдэхvvн буюу бvх төрлийн хуванцар эдлэлд 512 сая ам. доллар буюу 9.8 хувийг гадаадаас оруулан ирж байна. Дотоодын vйлдвэрлэл vндсэндээ байхгvй гэсэн vг. Хамгийн харамсалтай нь бидний өдөр тутам хэрэглэдэг хvнсийн хэрэглээний 7.3 хувийг импортын бvтээгдэхvvн эзэлж байгаа. Тодорхой тоогоор хэлбэл 383 сая ам. долларыг гаднаас оруулж ирж байгаа хvнсний бvтээгдэхvvнд зарцуулж байна. Бид 50 гаруй сая малтай хэрнээ 49.7 сая ам. долларын сvv, сvvн бvтээгдэхvvнийг гаднаас оруулж ирсэн байх жишээтэй. Энэ дотор зөвхөн хуурай сvvг 19 сая ам. доллараар худалдан авсан байна. Эндээс бид өөрсдөө юу ч vйлдвэрлэхгvй, хийхгvй гараа хамхиад суугаад байгаа дvр зураг ажиглагдаж байгаа юм.
 
 -Тэгвэл бид гадагш нь чухам юу гаргаж, аль хэр ашиг олдог юм бол?
 
-Экспорт нийт дүнгээрээ 5.7 тэрбум ам. доллар болсон байна. Эндээс уул уурхайн тvvхий эд буюу ямар ч боловсруулалт хийлгvй гадагш нь гаргаж байгаа байгалийн баялгаасаа 4.7 тэрбум ам. доллар олсон байна. Энэ нь нийт экспортын 81.8 хувь нь болж байгаа юм. Монгол Улс уул уурхайн бvтээгдэхvvнээс гадна жаахан нэхмэл, оёмол эдлэл л гадагш нь гаргаж байна. Өнөөдөр уул уурхайн боловсруулаагvй тvvхээ эдээс гадна 339 сая ам. долларын нэхмэл, оёмол бvтээгдэхvvн гаргаж байгаа нь нийт экспортын 5.9 хувь болж байна. Үнэт металл буюу алт 405 сая ам. доллар буюу долоон хувь, харин хvнс хөдөө аж ахуйн бvтээгдэхvvн ердөө 50 сая ам. долларт хvрч байна.
 
Онцлон тэмдэглэхэд өнөөдөр Монголоос гадагш нь гаргадаг аж үйлдвэрийн салбарын бараа, бvтээгдэхvvн юу ч байхгvй. Өнөөдөр байдал ийм байхад валютын ханшны савлагааг арилгах баталгаа байхгүй. Мөн ард түмний амьдрал сайжрах баталгаа алга. Эдгээр тоо бол өнөөдөр гэнэтхэн гараад ирсэн тоо биш, сүүлийн 10 гаруй жилд хуримтлагдсаар өнөөдрийн хүндрэлд хөтөлсөн тоо юм шүү. Товчхондоо өмнөх Засгийн газруудын үйлдвэржилтийн тогтворгүй бодлогын улмаас үүссэн уршигтай, удамшсан тоо юм.
 
-Одоо тэгээд яах вэ. Аж үйлдвэрийн яам яг юунаас ажлаа эхлэх гэж байна?
 
 -Давын өмнө импортын бүтээгдэхүүний 28 хувийг эзэлж, 1.5 тэрбум ам. доллар зарлагадаж байгаа нефтийн боловсруулах үйлдвэрийн асуудлыг ажил хэрэг болгохоор нэлээн шаргуу ажиллах болно. Ямартай ч энэ долоо хоногийн Засгийн газрын хурал­даанаар дотоодын нөөцөд тулгуурласан неф­тийн үйлдвэр барих асуудлыг оруулан хэлэлцүүлж, тог­тоолыг нь батлууллаа. Засгийн газраас хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр барих асуудлыг тодорхой болгож, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээг хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэрийн яамнаас байгуулахаар болсон.
 
Бидний тооцоолж байгаагаар нефтийн үйлдвэрийг говийн бүсэд буюу Сайншанд, Зүүн баянгийн орчимд хоёр сая тонн хүртэлх хүчин чадалтай үйлдвэр, нөгөөх нь зүүн бүсэд буюу газрын тосны багагүй нөөцтэй Дорнод аймгийн Тамсагт барих шийдэлд хүрсэн. Ирэх намар гэхэд нефтийн үйлдвэр барих сонирхолтой компаниудын дунд сонгон шалгаруулалт хийж, хөрөнгө оруулах санал тавихаар бэлдэж байна. Нефтийн үйлдвэрээ барьж чадвал долларын ханш 1000 төгрөгт ч хүрэх боломжтой. Түүнчлэн 2020 он гэхэд экспортыг найман тэрбум долларт хүргэж, импортыг дөрвөн тэрбум долларт бариад байж чадвал үнийн өсөлтийн тухай, валютын савлагааны тухай, ажлын байрны хомсдолын тухай ярихааргүй болно. Өнөөдөр аж үйлдвэрийн салбарт хүнд, хөнгөн, боловсруулах, жижиг дунд үйлдвэр, чөлөөт бүс буюу аж үйлдвэрийн парк, худалдаа, экспорт, импорт, концессын асуудал хамаарч байгаа.
 
Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойших 100 хоногт суурь бодлогын баримт бичгээ боловсруулж дуусгалаа. Түүнчлэн УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийг батлуулж, хөрш хоёр улстай гэрээ хэлэлцээр эхлэхэд бэлэн болсон. Хууль эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Худалдааны тухай хуулийг өргөн барихаар зэхэж байгаа ба Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг бодлогын хувьд нэлээд өөрчлөхөөр болсон. Бид өнгөрсөн жилүүдэд бүсчилсэн хөгжлийн тухай ёстой хангалттай ярьж, улстөржүүлсэн. Гэтэл ажил хэрэг болсон нь алга. Манай Засгийн газрын зүгээс аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг таван үндсэн бүс, 27 дэд бүсэд хувааж, хаана хүнд, хөнгөн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжихийг тодорхой болгохоор ажиллаж байна.
 
 -Та сая Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгаар ажиллаад ирсэн. Ямар ахиц дэвшил, алдаа дутагдал ажиглагдсан бэ?
 
-Саяхан орон нутагт томилолтоор ажиллаж Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Дархан минж”, “Дархан нэхий”, “Дархан гурил” үйлдвэрvvдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, удирдлагууд, ажиллагсадтай санал бодлоо солилцоод ирсэн. Очсон газруудад ололт амжилт байна, бас алдаа дутагдал ч их байна. Жишээ нь Хөтөлийн “Цемент шохой” ХК технологийн шинэчлэлд нийтдээ 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
 
Одоогоор цементийн үйлдвэрлэлээ нэг сая тоннд хүргэж, 65 мянган тонн шохой үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр дэвшилтэт хуурай аргын технологи нэвтрүүлснээр зардлаа 34 хувиар бууруулж чаджээ. Гэтэл Хөтөлийн шохойн үйлдвэрт сүүлийн 30 жилийн турш технологийн шинэчлэл хийгдээгүй байна. Тиймээс ч тус үйлдвэрт зайлшгүй технологийн шинэчлэл шаардлага тулгараад байгаатай танилцсан. Мөн “Дархан нэхий” компани өнгөрсөн онд 24 тэрбум төгрөгийн борлуулалтыг дотоодын зах зээлд хийсэн байна. Тус компани Чингис бондын санхүүжилтийн эх үүсвэрээс 2013 онд 14 тэрбум төгрөгийн зээл авч, түүхий эдийн бэлтгэлдээ дийлэнхийг нь зарцуулсан байна.
 
Мөн сүүлийн хоёр жилд импортоор арьс, шир авах хэмжээ буурсныг дурдаж байсан. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнөөдөр гангийн үйлдвэрлэл, уул уурхай гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Гэтэл дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унаснаас үүдэн бүтээгдэхүүн нь үнэгvйдэж байна. Ер нь Дархан-Уул аймаг хүнд үйлдвэрлэлийн төв болж хөгжих, тэр тусмаа төмөрлөгийн үйлдвэрлэл өндөр хөгжих бүрэн боломж, нөөц, суурь байгаа юм.
 
 -Өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн 888 төсөл юу болсон бол. Жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэм­жихээр төлөвлөж байгаа вэ?
 
-Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн 888 төслөөс бодит үр дүнд хүрсэн сайн төсөл нэлээн бий. Жишээлбэл дээрх 888 төслийн нэг нь Монголд анх удаа 250 тонн хадаас хийх хүчин чадалтай үйлдвэр ашиг­лалтад оруулж, үйлдвэрлэлээ эхэлсэн байна лээ. Гэхдээ хэдийгээр жижиг дунд үйлдвэрлэл нийтийг хамарсан ажлын байр бий болгож, импортыг орлох сайн талтай ч одоогоор экс­портод төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй байна. Тиймээс жижиг дунд үйл­двэрлэлийн төслийг цаашид хэрэгжүүлэхдээ мөнгө цаг үрсэн, танил талаа хавчуулах асуудлыг таслан зогсоож, шаардлагад нийцсэн сайн төслийг санхүүжүүлэх чиглэл барина. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй төслийн материал Аж үйлдвэрийн яаманд ирсэн. Эдгээр төслүүдээс үр ашигтай байж чадах, мэргэжлийн боловсон хүчинтэй төслийг сонгон авахаас гадна зарим төсөл дээр ирэх сараас сонгон шалгаруулалт зарлахаар болоод байгаа.
 
-Яг ямар төслүүдийг эхний ээл­жинд шал­гаруулбал бодит үр дүн хурдан гарах бол?
 
-Монголчууд нийтдээ 110 сая ам. доллараар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн гаднаас импортлон авч байна. Бид энэ тоон дээр ч нэлээн ач холбогдол өгч анхаарах ёстой. Аж үйлдвэрийн яамнаас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Үйлд­­вэрлэлийг дэм­жих тухай хуулийн дагал­­дах хууль болгон Импортын гаалийн татварын тухай хуулийн төслийг боловсруулна. Энэ хуульд “дотоод­доо  үйл­двэрлэж чаддаг бараануудынхаа татвар өөрчлөлт оруулъя “ гэсэн санал оруулсан. Үүнийг дэмжсэн, дэмжээгүй санал маргаан дагуулж байна. Салбарын сайдын хувьд үүнийг өнөөдрийн цаг үед хийх нь зөв гэж бодож байгаа. Найман төрлийн 300 гаруй нэр төрлийн барааны импортын татварт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Үүний эцсийн шийдийг УИХ гаргана. Импортын татвар нэг талаасаа худалдаанд сөрөг нөлөөтэй мэт харагдавч үйлдвэрлэгч болон хэрэглэгчдэд маш өндөр ашигтай, үр дүнтэй тусах болно.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-27 07:28:52
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах