Макс”-ын Д.Ганбаатар нарыг мөрийтэй тоглосон хэргээр шалгаж байна
“УИХ-ын гишүүн Д.Зоригт, “Макс” группын захирал Д.Ганбаатар нар “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригдлаа” гэх мэдээлэл цацагдаж нийгэмд нэлээд шуугиан тарьж байлаа. Эргээд санахад УИХ-ын гишүүн Д.Зоригтын нэр Сангийн сайдад яригдаж байсан тэр үе л дээ.

Гэхдээ энэ хэрэгт УИХ-ын гишүүн Д.Зоригт холбоогүй тухай тухайн үед эх сурвалжууд мэдэгдэж байлаа. Харин Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар буюу “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, энэ хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр Дүүргийн II прокурорын газар буюу хуучнаар Баянгол дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа аж.  Гэхдээ нэр нөлөө бүхий хүмүүс холбогдсон учраас олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.


 

Монголд мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Гэвч хуулиас гадуур, мөрийтэй тоглоом зохион байгуулагдсаар байна.

Ер нь Монголд мөрийтэй тоглохыг хуулиар хориглодог. Гэвч цоожтой хаалганы цаана, хуулиас гадуур, мөрийтэй тоглоом зохион байгуулагдсаар байна.

Хэрвээ мөрийтэй тоглоом зохион байгуулсан, тоглож байсан нь тогтоогдвол торгуулах, аль эсвэл гурван сар хүртэл хугацаагаар баривчлах. Энэ хэргийг давтан үйлдсэн бол мөн торгох, хоёр хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр Эрүүгийн хуульд зааж өгсөн байдаг аж.

Нэгэнтээ хуульд торгох гэсэн заалт байдаг учраас мөрийтэй тоглосон, тоглоом зохион байгуулсан этгээдийг шүүхээс торгоод өнгөрөх нь элбэг. Пан Азийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Д.Лхагваа нарын 14 хүнд холбогдсон “Мөрийтэй тоглосон” гэх хэрэг нэг хэсэг шуугиан тарьж байлаа. Гэвч тэднийг торгоод л өнгөрсөн байдаг.

Ер нь мөрийтэй тоглоомыг хөрөнгө, мөнгөтэй хүмүүс ихээр тоглодог учраас торгууль зэрэгт нэг их анхаарлаа хандуулдаггүй бололтой юм. Тиймээс магадгүй шийтгэл нь бага учраас далд хэлбэрээр мөрийтэй тоглосоор байгаа бололтой. Үүний зохицуулах ганц арга нь казиногийн хууль хэмээн зарим УИХ-ын гишүүд үздэг. Тиймээс ч байсхийгээд л казино байгуулах асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр яригдсаар байгаа.

1998 онд УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нар Мөрийтэй тоглоомын тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулж байсан ч тун удалгүй авлигын хэргээр ял сонсож байсныг сайн санаж байгаа байх.

Үүнээс хойш 2003, 2007, 2010 онуудад Казиногийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр нэр бүхий гишүүд өргөн барьсан хэдий ч унаж байсан юм. Тэгвэл энэ парламентийн үед ч бас л казинотой холбоотой хуулийн төсөл өргөн баригдахаар болоод байна. УИХ дахь гишүүдийн дийлэнх нь казиног Монгол Улсад байгуулах цаг нь болсон гэж үзэж байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагууддаа илэрхийлсэн байна.

 

Хууль батлагдвал, мөрийтэй тоглохыг зөвшөөрнө

Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал, мөрийтэй тоглохыг хуулиар зөвшөөрнө гэж ойлгож болно.

Энэ тохиолдолд хуулиас гадуур мөрийтэй тоглодог Монголын хөрөнгөтнүүд ил гарч ирнэ гэсэн таамаглал ч бий. Мөн гадагш урсах зарим хөрөнгийг эх орондоо үлдээх боломжтой гэв.

Ер нь мөрийтэй тоглох, казино тоглох гэдэг нь хүн айхаар зүйл биш гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байна. Хамгийн гол нь аялал жуулчлалын бодлогодоо нягт уялдуулж, цөөн бүлэг хүмүүст зориулсан биш, энэ хуулийг зөвшөөрснөөр эх орондоо ашиг олох боломжийг нээж өгөх ёстой гэдгийг онцолж байна. Хууль батлагдах эсэх нь ирээдүйд болох асуудал.

Харин өнөөдөр Монгол Улсад мөрийтэй тоглохыг хориглосон хэвээр, хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас хууль зөрчигчдийг шийтгэх л ёстой. Гэхдээ торгох уу, яллах уу гэдгийг шүүх л эцсийн байдлаар шийдвэрлэнэ.
 
 Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорраа 2017-10-08 15:24:41
    Хойд Солнгос казиногоос их ашиг олдог гэсэн,
    103.57.93.13
    Мэдэгдсэн Хариулах
  • bogd dunjingarab 2015-03-28 02:04:30
    Gazar snoroogoo uxaj baixaar Urgasngui noeduud kazinotoi saixan baaz baiguulj cnadaxguildee baycnuud luubangaa idene uu xend xamaatai ym tsagdaa nar oorsdoo to...
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-27 10:56:04
    Би байнга л мөрийтэй муушигддаг юм.Манай хот айлд цагдаа ирж чадахгүй л дээ
    202.179.11.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Hunii erh 2015-03-27 09:37:34
    Zass. Bugd l muriitei togloom buyu huzur, daaluu, muushig toglodog shuu dee. Surtei yum.
    73.41.136.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Ner nuluugui hun bol shuud medeelehnee g 2015-03-27 07:30:53
    Гэхдээ нэр нөлөө бүхий хүмүүс холбогдсон учраас олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх боломжгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-27 06:44:43
    Хуулиа батлаад төрийн мөнгөөр баяжигчидаас жаахан ч болтугай улс мөнгөө буцааж аваасай. Зүгээр олсон мөнгийг л хүн юунд үрэхээ мэддэггүй болохоос өөрөө олсон мө...
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • h 2015-03-27 05:09:32
    Gadaadad ochij casinodoj alda bsnii orond dotooddoo ydaj toglohod yahav dee.
    202.61.97.16
    Мэдэгдсэн Хариулах