"Ядуурлыг хэмжих тооцооллын аргачлалыг нэвтрүүлэх" сэдэвт хурал болно
09:00 цагт Барилга, хот байгуулалтын салбарын "Барилгачдын зөвлөгөөн-2015" нэгдсэн хурал  МҮЭСТО-д эхэлнэ. Зөвлөгөөнд барилгын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцоно.
 
09:00 цагт НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай, тус хотуудын Захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
09:00 цагт "Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах, санал авах" хэлэлцүүлэг Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд эхэлнэ.
 
09:30 цагт МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  МУИС-ийн Хичээлийн I байрны Дугуй танхимд зохион байгуулна.
 
10:00 цагт Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдрийг тохиолдуулан ХХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд "Монголын хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил" сэдэвт хурал болно.
 
11:00 – 16:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн төв хаалганы урд талын нийтийн эзэмшлийн талбайд "Таван хошуу малаа хайрлая" өдөрлөг болно.
 
11:00 цагт "Хас" нэгдлийн дэргэдэх "Ногоон Хас Байгаль Хүмүүн" нийгэмлэг нь "Босоо Хөх Монгол" ТББ-ын хууль бус ажиллагааны талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.
 
11:00 цагт "Рамада" зочид буудалд "Ядуурлыг хэмжих тооцооллын аргачлалыг нэвтрүүлэх" сэдэвт хурал болно. Тус хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Үндэсний Статистикийн Хороо, Санхүүгийн Зохицуулах Хороо, МҮХАҮТ, ББСБХолбоо, Хаан банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, UNDP, UNICEF, Дэлхийн Зөн Монгол ОУБ, ADRA, Хүүхдийг ивээх сан болон Норвегийн Тусламжийн Байгууллага зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөн оролцоно.
 
11:00 цагт СТӨ, Монголын Театрын музейд МУГЖ Сэвжидийн Сэлэнгэ агсаны "Алтан тайзны эзэн" дурсамж номын нээлтийн ёслолын ажиллагаа болно.
 
11:30 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Төрийн ордны Г танхимд  Хэвлэлийн бага хурал хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-27 01:17:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.135
    Мэдэгдсэн Хариулах