Барилгын салбарт хамтран ажиллахаар боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн яам Барилга, хот байгуулалтын яамтай барилгын салбарын эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллах хүчний өрсөлдөх, хөрвөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар байгуулж буй санамж бичигт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар гарын үсэг зурлаа.
 
Уг санамж бичгийг байгуулснаар барилгын салбарт үндэсний мэргэжилтэй ажилтны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг бууруулах, томоохон бүтээн байгуулалт, барилга, байгууламжийн ажилд шаардлагатай ажилтан, мэргэжилтний хэрэгцээг тодорхойлж, бэлтгэн, ажлын байраар хангах, барилгын салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, үйлдвэрлэл дээр дагалдуулан ажиллуулах хэлбэрээр мэргэшүүлж, байнгын ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах юм. Мөн барилгын салбарт ажиллагчдын цалингийн тарифын хэлэлцээрийг салбарын түвшинд нийгмийн зөвшлийн талуудын оролцоотойгоор байгуулах, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулахад чиглэгдсэн дүрэм, журам, заавар, гарын авлага боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх ажлыг талууд хамтарч гүйцэтгэх юм.

Хоёр яам хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт ч хамаатай. Тухайлбал, барилгын салбарын мэргэжилтэй ажилчин бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, мэргэжлийн шалгалт авах, сургалтын үйл ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийг сонгохдоо салбарын яам, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий хамтарсан мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллах, нийслэл болон орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажиллах хүчний хэрэгцээ, шаардлагатай уялдсан  барилгын салбарын ажилтны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг бодитоор шинэчлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгажээ.

Барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежуудыг төрөлжүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, МБСБ-ын төлөөлөн удирдах зөвлөлд салбарын төлөөллийг түлхүү оролцуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих нь хамтарч ажиллах нэг зорилго болж буй аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хана 2015-03-26 16:29:48
    энэхүү үйлдэл үргэлж болдог юм оо Шинэ сайд ирэх болгонд л хийгддэг ажил доо.
    129.82.193.112
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-26 15:32:54
    hogiin yum uulaasaa l hamtran ajillah estoi biz dee
    203.194.114.193
    Мэдэгдсэн Хариулах
    • Anhaar 2015-03-27 01:55:41
      Erunhii Saidaa bugdiig n hamtarch ajil geed tushaal gargaach !!!!! Neg bag baij yun hamtrah ve!!!! Shoovuugaa bolyo.
      202.70.34.244
      Мэдэгдсэн Хариулах