“Бидний бахархал-бидний ирээдүй” тойрон аялал боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 90 жил, Сүхбаатар дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас олон ажил зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн эрэгтэй сурагч нарт эр цэрэг, эх орноороо бахархах, иргэнлэг, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Бидний бахархал-бидний ирээдүй” тойрон аялалыг зохион байгуулав.

Энэ үеэр  ерөнхий боловсролын ахлах ангийн эрэгтэй сурагчдаас сонгон шалгарсан сурагчдыг Зэвсэгт хүчний 084,124, 065, 032  дугаар ангийн үйл ажиллагаа, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, офицер ахлагч нарын өдөр тутмын ажил байдалтай танилцаж, хүндэт харуулын үзүүлэх тоглолт, буу зэвсэгийн үзэсгэлэнг үзэж сонирхож хүндэт харуулын цэргүүдтэй дурсгалын зураг татуулсан байна. 
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.