Хувьцаа эзэмшигчдийн эрхийн асуудлаар ярилцана
Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци , “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх” сэдвээр онол практикийн бага хурлыг энэ сарын 27-нд буюу "Blue sky" зочид буудлын гураьдугаар давхрын хурлын танхимд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, МҮЦАЭХ, хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниуд болон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, биржийн бүртгэлийн шаардлага, үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж, улмаар хэлэлцүүлэг өрнөх юм. Уг арга хэмжээний мэдээлэл, хөтөлбөрийг хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниудад цахим шуудангаар хүргүүлэх ба оролцогчдыг энэ сарын 24-нийг хүртэл бүртгэсэн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.