Буриад улс мах импортлох хvсэлтээ ХХААЯ-нд илэрхийлэв
Буриад улс Монголоос мах импортлох хүсэлтээ өчигдөр илэрхийлэв. Энэ талаар ОХУ-ын Бvгд Найрамдах Буриад Улсын “Буря­тмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевна ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариун­болдтой уулзахдаа мэдэгджээ.
 
1937 оноос мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй ОХУ-ын Буриад улсын “Бурятмяспром” ХХК нь 2013 онд үйлдвэртээ өргөтгөл шинэчлэл хийснээр жилд 36 сая консеров, 5000 тонн хиаман бүтээгдэхүүн, 2000 тонн хагас боловсруулсан бvтээгдэхvvн үйлдвэрлэх хүчин чадалтай болгожээ. Гэвч түүхий эд /мах/-ны хангамж муу байгаагаас үйлдвэрлэл нь түр зогссон тул нийлүүлэгчээр ажиллаач гэсэн хүсэлтээ ийнхүү тавьсан байна. Тэрээр ХХААЯ-наас дэмжвэл Монгол Улстай мах боловсруулах хамтарсан үйлдвэр барих сонирхолтой байна гэдгээ ч энэ үеэр илэрхийлсэн юм.
 
ХХААЯ-ны хувьд эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд бодлогын түвшинд олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд ч дэмжиж ажиллахаа илэрхийлээд саналаа бичгээр ирүүлэх нь зүйтэй хэмээн ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлэв.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ыйй 2015-03-30 00:33:10
    хонь авбал ав, үхэр битгий өг
    182.160.0.232
    Мэдэгдсэн Хариулах