Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Алтай хотхоны хойд талд залгаа байрлах Туушин ХХК-ийн хашаанд буусан сэжиг бүхий контейнерүүдийг цахим хуудсаар “цөмийн хаягдал” байж магадгүй гэх шүүмжлэл, хардлага өрнөөд байгаа. Тэгвэл газар дээр нь “Голомт ЦЭХ” ТББ Цацрагийн ба Дулааны хэмжилт хийж, түүнээс гарсан мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлаад байна. Тэд орчны дулааныг мэдэрч, хэмжиж зураг болгон харуулдаг Fluke Thermal Imager багажыг ашиглан хэмжилт хийжээ.
Зураг дээр халуун дулаан хэсгүүд шар, улаан өнгөтэй, хүйтэн хэсгүүд хөх, хар өнгөтэй харагдаж байгаа юм.

Зургийг 23.00 цагийн үед авсан гэж мэдэгдэж байна. Нар жаргахад агаарын дээд давхаргаас доошилж байдаг хүйтэн агаар машин, контейнерийн дээд хэсгийг хөргөсөн байхад доод хэсгүүд нь хөрч амжаагүй тул улаанаар дүрслэгдсэн байна гэж “Голомт ЦЭХ” ТББ-аас тайлбарлаж байна.
Үнэхээр контейнерүүд дотор байгаа зүйл дулаан ялгаруулж байна уу. Эсвэл “Голомт ЦЭХ” ТББ-аас хийсэн хэмжилтэд алдаа байсан уу гэдэгт албаныхан хариулт өгч, нээлттэй шалгалт хийх шаардлагатай болжээ. Үгүй бол Туушин ХХК-ийн хашаан дахь сэжиг бүхий контейнерийн тухай мэдээллүүд иргэдийг айдасд автуулж байна шүү дээ.
Ами
Оллоо.мн