Орос руу хийдэг Германы экспорт 35 хувиар унажээ
Германы Холбооны статистикийн албанаас гаргасан мэдээг иш татан “Zeit Online” сониныхон Германаас Орос руу хийдэг экспортын хэмжээ 2015 оны нэгдүгээр сард 35 хувиар буюу 1,44 тэрбум еврогоор унасан тухай мэдээлж байна.
 
2009 онд Дэлхийн эдийн засгийн хямралын дараагаар л үүнээс илүү их хэмжээгээр унаж байжээ. Экспорт ийнхүү огцом унахад хүргэсэн гол шалтгаан нь 2014 оны Европын холбооны зүгээс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ юм. Хориг арга хэмжээний нөлөөгөөр 2014 онд Германаас Орос руу хийдэг экспорт 18 хувиар буюу 29,3 тэрбум еврогоор унасан юм. Үүний дараагаар шинжээчид Германаас Оросыг чиглэсэн экспорт энэ жил ерөнхийдөө 15 хувиар унана гэж тооцоолж байсан. Гэвч бодит байдал үүнээс илүү таагүй байжээ. Германчууд гол төлөв машин, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, нарийн суурь машин зэргийг Орос руу экспортолдог.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.