Нүүрсний салбар сэргэхгүй нь
Манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний салбар 2013 оноос хүнд байдалд орж эхэлсэн. Энэ байдал оны эхний гурван сарын байдлаар ч үргэлжилж байна. Олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ буурч эрэлт багассанаас үүдэн манай хэд хэдэн уурхайнууд олборлолтоо зогсоогоод байгаа юм.

Түүнчлэн энэ байдлаас болж өнгөрсөн онд дотоодын компаниудын хооронд өр авлагын асуудал үүсч ажилчид цалин хөлсөө нэхэн жагсаал хүртэл зохион байгуулаад авсан. Энэ тухай өчигдөр бид мэдээлсэн. Тэгвэл дотоодын компаниуд хооронд үүссэн өр авлагын энэ асуудал худалдаанд гаргахаар төлөвлөсөн нүүрсээ борлуулчихвал дуусна хэмээн холбогдох хүмүүс тайлбар өгч байсан юм.

Нүүрсний салбараас дэндүү хараат байгаа манай эдийн засаг энэ хэрээрээ байвал томоохон хямралд ч өртөж магадгүй боллоо. Энэ салбарт орж ирэх гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь гадаад валютын нөөц хумигдахад хүргээд байгаа. Үүнээс үүдээд ам.долларын ханш аажим аажмаар өссөөр өдгөө 2000 төгрөгтэй тэнцэж байна.

Эдийн засагчид валютын ханшийг өнгөрсөн онд тогтворжиж эдийн засаг сайжирна хэмээн үзэж байсан ч энэ нь талаар өнгөрсөн. Энэ байдал олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ өсөж, энэ салбар дахь манай хууль эрхзүйн орчин тогтворжсон үед л сайжирах болоод байна.

 Нүүрсний салбарт төдийгүй улсын төсөвт гол орлого олж ирэх “Эрдэнэс Тавантолгой хүртэл гацжээ. Монголын ганц зах зээл болох урд хөршид энэ бүтээгдэхүүний эрэлт буурч буй таагүй мэдээ тасрахаа болив. Энэ мэтчилэн нүүрсний салбар “нар харалгүй” байсаар 2015 онтой золгосон. Гэвч энэ таагүй байдал нь 2017 он хүртэл үргэлжилж магадгүй гэдгийг салбарынхан хэлж байна.

Учир нь Хятадын зах зээлд нүүрсний ханш цаашид унах төлөв ажиглагдаж байна. Хятад бол манай улсын нүүрсний  хувьд цорын ганц зах зээл юм. Тиймээс л манай улсын экспортод гаргаж байгаа нүүрсний үнэ дэлхийн зах зээлээс илүү жишиг үнээр зохицуулагддаг.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Хятад улс импортын нүүрсний татвараа өсгөх шийдвэр гаргасан. Үүнээс хойш Монголын нүүрсний хилийн үнэ 32 хувиар унажээ. Өнөөдрийн байдлаар нэг тонн коксжих нүүрсний үнэ 50 мянган төгрөг буюу 25 ам. доллартой тэнцэж буй.

Нүүрсний үнийн уналтад тээвэрлэлтийн асуудал багагүй нөлөөлдөг  талаар салбарынхан нь учирлаж, энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайсаар байгаа.Нэг тонн нүүрсний үнэ 25 ам.доллар гэвэл үүний 17 ам.доллар нь тээвэрлэлтийн зардалд зарцуулагддаг юм байна. Тиймээс он гарсаар нүүрсний компаниуд экспортынхоо хэмжээг бууруулжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-03-26 12:16:21
    TT, OT geed ulsaaraa gaslaad USD usluu, ediin zasag hyamarlaa geed baihaar uur mungu oloh argaa hurdan olood chutguriin toirogoosoo garmaar bna. Turiinhun mini....
    122.201.21.139
    Мэдэгдсэн Хариулах
  • эзэн чингис 2015-03-26 04:35:08
    хохь чинь биддануудаа газараа ухаад баяждаггүй юм за. а л толгойт монголчуудаа
    103.229.123.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Hhh 2015-03-26 04:03:02
    1 hudaldan avagchtai baihaar yadgiig hartsgaa. Teneguud. Iim engiin zuiliig uhaarahgui heruul hiigeed l. Ali ert Oros, Hyatad 2-uulan ruu ni tumur zam tavih bai...
    73.41.136.11
    Мэдэгдсэн Хариулах