Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд айлчилна

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзжээ. Уг уулзалт нь гэнэ онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил тохиож байгаатай холбоотой ажээ. 

Д.Дэмбэрэл Монгол Улсын Засгийн газар түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг Улсыг бүс нутаг дахь гол түнш, гуравдагч хөрш” орны нэг хэмээн үздэг бөгөөд харилцаагаа цаашид түвшин ахиулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг илэрхийлээд эдүгээ Монгол, Энэтхэгийн “Иж бүрэн түншлэлийн харилцаа” хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай буйгаа дурдлаа. Мөн тэрээр энэ оны тавдугаар сард манай улсад айлчлахаар төлөвлөж байгаа Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалд монголын тал чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд айлчлал нь энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хамгийн чухал хэсэг болохыг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлал нь хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ, өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах, түүнчлэн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бидний хамтын зорилтыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгааг илэрхийлсэн.

Айлчлалыг энэтхэгийн талаас санал болгож буй 5 дугаар сарын 16-17-нд хэрэгжүүлэхэд монголын тал бэлэн байгааг дуулгаад айлчлалын үеэр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд ардчилал, энх тайван, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд Н.Моди манай УИХ-ын танхимд зочлон ирж үг хэлэх нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг болно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-26 06:05:16
    Enethegiin Medeellin tehnology, Emiin uildverlel, Bolovsroliin salbaruud delhiid garc irj bgaa. Edgeer salbaruudad hamtiin ajillagaaga hugjuulehed anhaarah hert...
  • 1958.mn 2015-03-26 00:54:53
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!