Багануурт хүн боомоор өвчилсөн байж магадгүй байна
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ сарын 20-нд боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Өвчтөн “О” нь 54 настай, эрэгтэй. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд амьдардаг. Энэ сарын 15-нд үхэр гаргах үедээ гараа зүссэн бөгөөд дараа нь Төв аймгийн Баянжаргалан сум руу явж газар шорооны ажил хийжээ. Энэ сарын 16-наас эхлэн халуурч, зүрх өвдөх шинж тэмдэг илэрчээ. Улмаар энэ сарын 19-нд Цэнхэрмандал сумын эмнэлэгт, 20-нд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт хэвтсэн байна. Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийхэд боомын арьсны хэлбэр болох нь батлагджээ.

Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хөнгөн, зохих заавар журмыг баримтлан хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-03-26 00:54:29
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.152
    Мэдэгдсэн Хариулах