“Саусгоби Сэндс” компани улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн  хохирлыг төлнө, эсвэл ...
Болсон үйл явдлыг бүгд л мэдэж байгаа байх. Гэхдээ эхнээс нэг санъя.
 
Жастин Капла нар улсад хэрхэн хохирол учруулав 

АНУ-ын иргэн Жастин Капла нь  “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна.

Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ.

Мөн энэ хэрэгт “Саусгоби сэндс“ ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлсхийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байгаа юм.

Ингээд дээрх нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын татварын хуулийг зөрчиж нийтдээ 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг мөрдөн байцаалтын явцад тогтоож, прокурор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
 
Анхан шатны шүүх тэднийг буруутай гэж үзэв

Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх гурван өдрийн турш уг асуудлыг шүүж шийдвэрээ гаргасан юм. Тодруулбал, Жастин Капла, Хиларион В.Кажуком, Кристобэл Ж.Дэвид нарыг Монгол Улсын татварын хуулийг зөрчсөн гэм буруутай хэмээн үзсэн юм.

Улмаар “Саусгоби сэндс” Гүйцэтгэх захирал асан Жастин Каплад таван жил 10 сар, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5жил 6 сар, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд таван жил 10 сарын хорих ял оноож, чанга дэглэмтэй ангид хорих шийдвэр гаргасан байна.

Мөн шүүгдэгч тус бүрийг нэг сая төгрөгөөр торгож, улсын орлого болгохоор болжээ. Харин улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг “Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
 
“Саусгоби Сэндс” компани анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдав

Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шийдвэр 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гарсан бөгөөд тус шүүх хурлын дараа “Саусгоби Сэндс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан хэвлэлийнхэн товч мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, тэрээрБид шүүхээс гаргасан шийдвэрт маш их сэтгэл дундуур байна. Шинжээчдийн хилс дүгнэлтэнд үндэслэн ял оноох ёсгүй. Бид хуучин ажилтнуудаа тууштайгаар хамгаалж буй бөгөөд давж заалдах болно” хэмээн мэдэгдсэн билээ.

Үүний дараа “Саусгоби Сэндс”компанийн зүгээс таван үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, шинжээчдийн үндэслэлт муутай дүгнэлтүүдийг прокурор, шүүх үндэслэл болгосоныг эсэргүүцэж давж заалдав.
 
 АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийв

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Жастин Каплад холбогдох хэргийг шүүж, шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан мэдэгдэл гаргав.
Уг мэдэгдэлд "2015 оны 1 сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсч байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан. Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гадны удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гадны шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно" гэв.
 
Жастин Капла нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлэв

Монгол Улсын татварын хуулийг зөрчсөн хэмээн шүүхээс ял сонссон АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Критобал Дэвид, Хиларион Кажуком нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүслээ. Энэ хүсэлтийг судалж үзээд 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр уучлал үзүүлсэн юм.

Гэхдээ “ял эдэлж байгаа хүмүүс уучлал үзүүлсэн болохоос Саусгоби Сэндс компанид уучлал үзүүлээгүй” гэдгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын Ч.Өнөрбаяр хэвлэлийнхэн мэдээллээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла нарт уучлал үзүүлсэн. Харин “Саусгоби Сэндс” компани Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг төлөх шийдвэр хэвээр үлдсэн юм.
 
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн төлөхгүй гэсэн “Саусгоби Сэндс” компанийн гомдлыг өнөөдөр/2015.03.25/ Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцэж Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр Жастин Капла нарт 5 жил 6 сараас, 5 жил 10 сарын хорих ял оноож, "Саусгоби Сэндс" компанийг Монгол Улсад учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла нарт уучлал үзүүлсэн учраас тэд эрх чөлөөтэй. Харин “Саусгоби Сэндс” компани Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр хэвээр үлдэж байна.
 
“Саусгоби Сэндс” компани Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн
хохирлыг төлөх ёстой, эсвэл ...
 
Монгол Улсын хоёр шатны шүүх Жастин Капла нарыг гэм буруутай гэж үзэв. Мөн “Саусгоби Сэндс” компанийг Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэлээ. Ингэснээр төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болоод байсан  35 тэрбум төгрөгийн хохирлыг “Саусгоби Сэндс” компани ямартай ч төлөх ёстой болж байна. Гэхдээ тэдэнд хуулийн дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй бий.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гахххх 2015-03-26 18:03:07
    Элбэгдорж начирийг нь тунгааж байж өршөөх байсан юм. Америкаас авчраад хорихгүй нь л ойлгомжтой. Бат -Үүл энэ 2 их сүжирхээд байсынмаа. 2 Эргүү
    112.72.13.243
    Мэдэгдсэн Хариулах
  • evroopoos 2015-03-26 14:51:11
    Ard ulsiinhaa toloo shiidver gargaj baigaa shuuhiinhendee bayarlaj baharhaj bna gadniihand ooriigoo reklamdaj ulsaa doosh hiij yavaa eronhiilogch nertei...
    91.181.149.125
    Мэдэгдсэн Хариулах
  • цог 2015-03-26 03:56:43
    одоо манай ерөнхийлөгч өршөөгөөд явуулчихнаа амтшсан хэрээ арван гурав дахин гэдэг болноо
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах