Жордан Адидастай гэрээ байгуулахыг хүсч байна
Майкл Жордан болон Nike компанийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан цагаас хойш одоог хүртэл үргэлжилсээр байна. Үүний баталгаа нь Жордан тоглохоо больсон ч түүний нэрийн пүүз АНу-ын зах зээл дээрх борлуулалтын 50-аас дээш хувийг эзэгнэсээр. Nike болон Adidas компаниуд аль аль нь сагсан бөмбөгт, тэр дундаа пүүзний зах зээлд голлох байр суурийг эзлэх боловч Adidas компанид одоогийнхоосоо хэд дахин илүү байх боломж байжээ. Энэ тухай The Wall Street Journal мэдээлсэн байна.
 
“Үйл явдлыг сайн мэдэх эх сурвалжийн хэлснээр Хойд Каролинагийн сагсан бөмбөгийн од Майкл Жордан 1984 онд мэргэжлийн тамирчин болоод Адидас компанитай гэрээ байгуулахыг хүсэж байжээ. Адидас компанийн албан ёсны борлуулагчид Жордантай гэрээ байгуулахыг хүсэж байсан боловч Германд төвтэй Адидас компанийн удирдлагын зүгээс татгалзаж байжээ. Учир нь тэд өндөр, самбарын тоглогчидтой гэрээ байгуулахыг хүсэж байсан юм.
 
Адидас тухайн үед Карийм Абдул-Жаббар зэрэг төвийн тоглогчидтой гэрээ байгуулж, тэдний нэрээр пүүз гаргадаг байсан үе. Харин ноён Жордан 1984 онд Nike компанитай гэрээ байгуулж, сагсан бөмбөгийн бизнест томоохон байр суурийг эзлэх болсон билээ” гэжээ.
 
Хэрэв гэж үг түүхэнд үлддэггүй гэдэг боловч ХЭРЭВ тухайн үед Адидас Жордантай гэрээ байгуулсан бол хоёр компанийн зах зээл дээр эзлэх байр суурь огт өөр байж болохыг үгүйсгэхгүй. Магадгүй сагсан бөмбөгийн пүүзний алдартай брэнд нь Nike-Jordan биш Adidas-Jordan болох байсныг үгүйсгэхгүй.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.