"Долоон шид"-ийн нам
Монголд одоогоор гарын хуруунд багтахаар намууд зэгсэн идэвхтэй vйл ажиллагаа явуулж байгаа бол сонгууль дөхөхөөр гэнэтхэн дэвхрээд гараад ирдэг агшин зуурын амьдралтай намууд ч бий. Нэр усыг нь заримыг нь цээжилж, тогтооход бэрх намууд байгаа. Тэгвэл тун удахгvй “Далайн дээрэмчдийн нам” байгуулагдаж, Улсын дээд шvvхэд бvртгvvлэхээр зэхэж байгаа дуулдав. Энэ талаар тус намыг “бодож ологч”-дын нэгэн тайлбарлахадаа “Дэлхийн олон улс оронд мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн аюулгvй байдлыг хамгаалах, мэдээлэлтэй холбоотой засаглалыг зохицуулах vvрэгтэй нам байдаг. Олон улсад дээрэмчдийн нам гэж нэрийдсэн байдаг юм. Далайн дээрэмчдийн нам бол зохиогчийн эрхтэй холбоотой, мэдээллийн эрх чөлөөнд халдаж байгаатай тэмцэнэ. Жишээ нь гэхэд манай улсад порно сайтыг иргэд vзэж чадахгvй байна.

Энэ сайтыг эргэн нээлгэж, vзэх боломжийг олгоно” гээд аваад хаячихсан байна лээ. Далайгаас хаа хол, эх газрын улсад “Далайн дээрэмчдийн нам” байгуулж болж байгаа юм бол тун удахгvй “Бэлэвсэн эхнэрvvдийн нам”, “Архинд донтогсдын нам”, “Агуу их дэмийрэгчдийн нам”, “Алиа салбадай нарын нам”, “Авхаалж сэргэлэнчvvдийн нам”, “Авахаас бусдыг мэддэггvйчvvдийн нам”, “Төсвийн хөрөнгө шомбодогчдын нам”, “Төмөр зам барихыг эсэргvvчэгчдийн нам” , “Хоосон амлагчдын нам”, “Олон эхнэр сонирхогчдын нам”, “Олз ашиг хайгчдын нам” гээд чухамдаа долоон шидийн нам байгуулагдаж Улсын дээд шvvхийн хаалгыг амар заяа vзvvлэхгvй байнга онголзуулах нигууртай ажгуу. За даа болно доо болно, болохгvй юм гэж Монголд vгvй.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгэл мэдрэлийн өвчтөний нам 2015-03-26 03:23:53
    Энэ хүн лав зүгээр биш ээ. Би ч гэсэн Сэтгэл мэдрэлийн өвчтөний нам байгуулна. Далайн дээрэмчдийн намын дарга та манай намд их хэрэгтэй байна шүү
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • МАНАН 2015-03-25 09:17:27
    500 хүрэхгүй хүнтэй жижигхэн сумын төв дээр 8 сонгуулийн штаб байхыг харсан. Хэнд Монголыг эв нэгдэлгүй бутархай байлгах сонирхол байна вэ. Бид дагаж намираад ...
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах
  • чоно 2015-03-25 06:09:46
    Ёстой доо.
    202.70.43.134
    Мэдэгдсэн Хариулах