Зарим намын төлөөлөл УИХ-ын дэд даргатай уулзлаа
Парламентад суудалгүй намуудын удирдлагууд УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөй холбоотой асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хоёр удаа хуралдсан.   Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгоо болъё, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 100 гаргая, эсвэл хоёр парламенттай болж болох юм гэдэг асуудал яригдсан гэв.

Мөн Сонгуулийн хуулийн хүрээнд 48:28 буюу можаритор, пропорцианаль тогтолцоогоо хадгалах, саналын хуудсыг автомат машинаар тоолох ч давхар гараар тоолох ёстой гэсэн асуудал яригдаж, энэ нь нэлээн маргаантай байгаа гэсэн юм.

Үүнд зарим намын удирдлагууд дургүйцэж  УИХ тарах цаг нь болсон, тиймээс манлайлаад зарим гишүүд УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой гэлээ. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуц 2015-03-26 03:27:12
    Энэ 2 нам байгаа цагт Үндсэн хуулинд гар хүргэж болохгүй. Ард түмнээрээ хэлэлцүүлээч.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-25 07:44:44
    УИХ-ын дэд даргыг манлайлаад- өөрөө эхлээд төрийн эсрэг бос бид дэмжье гэж байгаа эдгээр хүнэнцэрүүдийн алхам үнэхээр нэгийг бодогдуулж...сэрэмжлэгтэй гэж бн шү...
    202.21.106.150
    Мэдэгдсэн Хариулах