"U-23" хүртэлх насны баг Лаост эхний бэлтгэлээ хийжээ
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг 23 хүртлэх насны Азийн АШТ ирэх жил Катар улсад болно. Тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 23-31-нд  болохоор төлөвлөгдсөн.

 Монголын Үндэсний шигшээ баг “J” хэсэгт БНХАУ, Лаос, Сингапуртай таарсан бөгөөд хэсгийн бүх тоглолтууд Лаост 27-31 хооронд болох гэж байна. Манайхан 27-нд хэсгийн тэргүүн шигшээ БНХАУ-тай тоглох бол дараа нь 27, 31-нд Лаос, Сингапуртай тоглох юм.Одоогоор манайхан Лаост эхнийхээ бэлтгэлд хамрагдаад байна.
                                                                                         
Хэсгийг толгойлсон шигшээ баг шөвгийн 16-д шууд шалгарах бол хоёрдугаар байраар шалгарсан 10-н шигшээн хооронд play-off болж  тав нь Катарыг зорих эрхээ авах учиртай. 
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.