Машин ачигч компаниудын  хууль бусаар хураан авсан 647 сая төгрөгийг буцаан төлүүлнэ

ШӨХТГ-ын даргын тушаалаар зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийвэр нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтад Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал,“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдав. Хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Тодруулбал Нийслэлийн  удирдлагууд хууль бусаар шийдвэр гаргаж  машинаа ачуулсан иргэдийн төлөх мөнгөний хэмжээг 70-80 мянган төгрөг байхаар тогтжээ.

Харин энэ нь холбогдох хууль журмыг зөрчсөн хэрэг болжээ. Учир нь энэхүү мөнгөний  хэмжээг ЦЕГ-ын дарга тогтоож  өгөх ёстой байжээ. Тиймээс энэ хугацаанд хураагдаж, ачигдсан 9230 тээврийн хэрэгслийн төлбөр болох 647.710.000 төгрөгийг хууль бусаар хураан авсан гэж үзээд эргүүлж төлөх ёстой хэмээн Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Мөн түүнчлэн Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бус шийдвэр гаргаж дугуй түгжигч компаниудыг үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрчээ. Иймд цаашид дугуй түгжигч компаниудын үйл ажиллагааг зогсоохоор шаардлага хүргүүлсэн байна. Ингээд энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Шаардлага хүргүүлээд байгаа юм чинь иргэдэд мөнгийг нь буцаан олгуулна гэж ойлгож болох уу?
-Манайх яг мөнгө олгуулдаг газар биш. Зөрчлийг илрүүлж шаардлага хүргүүлээд дараагийн байгууллагад шилжүүлдэг. Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн учраас мөнгийг буцаан олгох ёстой. Иргэд өөрсдөө шүүхэд хандан буцаан авч болно.

 -Хууль  бус шийдвэр гаргаж иргэдийн машины дугуйг түгжих эрх олгосон  хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шаардлага хүргүүлсэн гэсэн. Ямар арга хэмжээ авах бол?
-Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага ноогдуулна. Энэ нь цалингийн тодорхой хувиар торгодог. Тодруулбал 960 мянган төгрөгийн торгууль ноогдуулна гэсэн үг.

 - Дугуй түгжигч компаниуд цаашид ажиллахгүй гэж ойлгож болох уу?
-Энэ нь хууль бус учраас зогсоох ёстой. Манай зүгээс шаардлагаа хүргүүлсэн.

 -Машин ачигч 15 компани цаашид үйл ажиллагаагаа явуулах уу?
-Зөрчилөө арилгаад  үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ иргэдийг хохиролгүй болгох ёстой. Цаашид эдгээр компаниуд замын цагдаа байхгүй үед машин ачих ёсгүй. Замын цагдаагийн зөвшөөрлөөр машиныг ачиж явах учиртай. Үгүй бол хууль бус гэж үзэж иргэдэд мөнгийг буцаан олгох ёстой.

 Б.Сансартуяа
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zuger l nofshnuud 2015-05-22 00:36:26
    Amraltiin odroor hurtel zamiin hodolgoon bhgu uyd mashin HULGAILCHIHDAG NOFSHnud bna lee de harin bur suramgai surtstai HULGAICHUUD 5 minutand HULGAILDAG NOFSH...
    43.242.243.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бичээч 2015-05-19 15:16:44
    Ачдаг компаниуд алдагдалтай ажилладаг гэж хэлэхээсээ ичээч.Ашиггүй юм боль больчих Та нарыг хэнч албадаагүй
    202.126.91.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Мохоо 2015-03-26 01:54:40
    Батүүлийн хийж байгаа бизнес, яасан идэж ууж ханадаггүй гөлөг вэ? Энэ үйл ажиллагааг шууд таслан зогсоох хэрэгтэй. Машинаа буруу байрлуулсан бол замын цагдаа ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Chimka 2015-03-25 23:56:40
    Bayartai bn. Hediigeer buruu gazar mashinaa bairluulaad achuuldag ch hen durtai ni hunii omchid haldaad evded ymar ch hariutslaga huleehgui bgaa ni buruu
    124.158.90.85
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2015-03-25 23:40:24
    ЗЦГ ын авто эргүүлийнхэн замын хөдөлгөөнд нөлөөлөх боломж их байна. Тэд зам дээр буруу байрлуулсан машинуудын зургийг авч торгуул бичдэг болмоор байна.
    49.0.160.214
    Мэдэгдсэн Хариулах
  • zov buruu 2015-03-25 17:01:15
    yag shaardlagtai gazruudaas achna uu gehees haa hamaagui busdaf tovog udaagui mashiniig achih hereggui, tegeheer saihan zov tsegtselcheerei, tiimee
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Чимгээ 2015-03-25 14:57:33
    Ачдаг компанууд арай давраад байсан юм.Ашгийн тулд хэт улайрч хvний амь насанд хvртэл хvрч байсан
    122.201.21.115
    Мэдэгдсэн Хариулах
  • миний ойлогсон 2015-03-25 14:52:43
    Огт ачихгүй болно гэж хэлээгүй байхад бухимдаж баярлаж байгаа хүмүүсийг ээ буруу шийдвэр хууль зөрчсөн алдааг нь засаж ажилгаа зарчимийг нь сайжаруулаад сайн л ...
    112.72.13.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-25 14:22:42
    Түгжрэлдээ байж л байг дээ. Жолооч нар гэдэг захиргаагүй хүмүүсээ яана даа.
    202.179.15.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Shudraga bish bn 2015-03-25 13:51:03
    Horoolold Bayangol zamiin hajuud hen ch yavahgui gazar 18 tsag iin uyed mashin taviad 5 minut bold gard ireh hoorond shuud dugui tugchtsen bsan arai denduu
    150.129.143.93
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxx 2015-03-25 13:20:07
    achdag gazruudaa bagasgamaar baina
    103.26.195.21
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-03-25 12:15:18
    ehleed mashin achix juram batlagdhad bvgd demjej baisan odoo zamaa har daraa n baahan olon yum yaritsgaaj baidag sonin hvmvvs yumda har malnuud l gej helii
    112.72.13.7
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2015-03-25 13:00:34
      шаа чи
      81.213.40.219
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-25 11:52:34
    Замын хөдөлгөөнд саад болоод хаа дуртай газраа тавиад алга болдог нөхдийг өмөөрөөд байх юм алга. Энэ үйл ажиллагаа эхэлсэнээс арай учиртай болж эхэлж байлаа.......
    103.229.123.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-03-25 11:49:34
    Тухайн үед ачилтын хураамж төлсөн баримт аа гээсэн хаясан хүн яаж шүүхдэх болж байна?
    202.70.46.199
    Мэдэгдсэн Хариулах
  • sss 2015-03-25 11:43:53
    odoo heden huduu malnuud n davraad zam haaj taviad salahgui ee busdaar bol huuliin daguu l bh eostoi
    103.26.193.25
    Мэдэгдсэн Хариулах
    • чиний.элэнц чинь байна  2015-03-25 12:10:38
      Эргүү дагзаа би элэнц чинь байна намайг төрж байхад хөдөө гэж байгаагүй нутаг гэж байдаг байлаа гэж
      150.129.140.73
      Мэдэгдсэн Хариулах
  • xuc 2015-03-25 11:42:36
    eliirciin
    202.55.183.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Darksnow 2015-03-25 11:40:00
    Зөв зөв энэ хэдэн дарга нарын мөнгө идэх ажлыг нь зогсоосон нь дээр нэг нь хэдэн машин оруулж ирээд нөгөө хэд нь журам батлаад л энгийн ардын машиныг хулгайлаад...
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Ундрах 2015-03-25 11:29:37
    Маш зөв .Аюурсайхан таьд тхлархаж байна
    195.202.229.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-25 11:29:23
    ymr ch anhaaruulga bhgui utasnii dugaar bhd zalgaj helj barihchgui shuud achaad awaad ywtsan bdg ih hurdan achdag ym blee oiroltsoogoor 3-5 min dotor
    182.160.41.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Amarjargal 2015-03-25 09:08:56
    Yostoi zov ajil boljee, Mashin achdag ted bol hulgaichid, Hunii nud hariulj otoj baigaad mash hurdan achaad yavdag, Denduu muuhai , ulaan zaim hulgai
    202.179.29.2
    Мэдэгдсэн Хариулах
    • talarhal 2015-03-25 12:13:19
      ed hurungu hulgailj baigaag n zogsooj baigaad bayrtai bn. Horoolol dotorh zam deer hyrtel zogsohiig horigloson temdeg.
      112.72.13.178
      Мэдэгдсэн Хариулах
  • нннн 2015-03-25 08:37:43
    зөв замын цагдаа байж айж ачих ёстой эд нар хулгайч шиг зогсонгуут очоод ачдаг зарим хүмүүс явган явж утсаар мэдээлэл өгдөг их хурдан ачдаг энэ бол хулгай дээрэ...
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-03-25 11:56:37
      ачуулахгүй гэвэл хориглосон газар машинаа хаяад алга болдогоо болилдоо. зогсоол дээрээс ачсан гэж дуулаагүй л юм байна.
      103.229.123.198
      Мэдэгдсэн Хариулах
      • tamir 2015-03-27 14:32:06
        Zogsool deerees achiulchaad bna oo
        112.72.13.210
        Мэдэгдсэн Хариулах
  • ok 2015-03-25 07:43:34
    Ok
    103.26.195.144
    Мэдэгдсэн Хариулах
  • nnn 2015-03-25 05:52:46
    Uragshaa 1 hoishoo 2 alhah yum daa
    150.129.140.229
    Мэдэгдсэн Хариулах
    • зөв 2015-03-25 08:35:09
      энэ шийдвэр ойрын үед гарсан ард түмэндээ хүрсэн ганц зөв алхам боллоо. Эмх замбараа хэрэгтэй боловч дурын хүн иргэдийн хувийн өмчид халдсан үйлдэл байсан. Төр ...
      103.9.90.227
      Мэдэгдсэн Хариулах
  • Уулын өвгөн 2015-03-25 05:52:18
    Аюурсайханд баяр хүргэе. Энэ ажил угаасаа хүний хувийн өмчинд дур зоргоор халдсан бараг хулгай гэмээр юм байсан. Үүнийг зөв зүйтэй шийдэж, буянтай ажиллажээ.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-25 05:47:20
    машин ачигч олшроод замын гацаа үүсгэж байна юун цагдаа байлгаж байж ачих яг л машин хулгай хийж байгаа юм шиг ЖОЛООЧ НЬ далд ороогүй байхад ачлаа 66,0 авлаа
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах