Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралд О.Сайнжаргал шалгараад байна
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралд долоон хүний нэрийг дэвшүүлээд байсан билээ. Тэдгээрээс О.Сайнжаргалыг Төрийн өмчийн хороо шалгаруулсан байна. Гэхдээ түүнийг шалгаруулсан ч Хөрөнгийн биржийн захирлаар томилох эсэх асуудлыг Сангийн яам шийдэх юм.

Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 10-ны өдрийн тогтоолын дагуу Сангийн яам Монголын хөрөнгийн биржийн хувьцаанаас эзэмшихээр болсон тул томилгооны эрх нь Сангийн яаманд шилжсэн байдаг аж.

О.Сайнжаргалын хувьд өмнө нь “Зэргэд” брокер, дилерийн компанид дилерээр ажиллаж байсан бөгөөд Австралид бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан нэгэн аж. Мөн 2008-2012 онд Төрийн өмчийн хорооны мэргэжилтнээр ажиллаж, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байсан зэгсэн туршлагатай боловсон хүчний нэг юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.