Г.Уянга “Улаан шугам” тогтооно
Өнөөдөр Хууль зvйн vндэсний хvрээлэнд “Төрөө урлахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцvvлэг болно. Энэ хурал хэлэлцvvлэгт МVАН-ын дарга М.Энхсайхан “Төрийг урлахуй” хэмээн илтгэх бол ИЗН-ын Улстөрийн зөвлөлийн гишvvн Ц.Ганхуяг “Төрийн албаны төлөвшил ба Герман улсын жишээ” илтгэл тавих юм билээ. За тэгээд залуу улстөрч Э.Эрдэнэжамъян “Улстөрийн нам ба төрийн харилцаа” хэмээн уран яруу илтгэх бол Удирдлагын Академийн багш доктор Ч.Энхбаатар гэдэг эрдэмтэн “Төрийн боловсон хvчний чадвар, хөгжил, системт тогтолцоо” гээд vргэлжлvvлэх юм билээ.

Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишvvн Г.Уянга “Улаан шугам” хэмээх тун содон нэртэй илтгэл тавих гэж байгаа нь олон хvний анхаарлыг татаж эхлээд байгаа юм. Эрхэм Г.Уянга гишvvн чухам хэнд “Улаан шугам” тавьж Монголын улстөрд “Орж болохгvй” гэх гэж байгаа нь туйлын сонирхолтой. Аль эсвэл ерөөсөө Монголын улстөр тэр чигээрээ буруу замаар будаа тээгээд байгаа учир бvгдээрэнд нь “Улаан шугам” татах гэж байгаа юм болов уу. Сонгууль ойртохоор амь орж хачин жигтэйхэн наргиа, наадам vvсгэдэг гудамжны тэмцэгч нөхөддөө “Улаан шугам” тавьж сюрприз барих гэж байгаа юм болов уу. Ямартай ч эрхэм Г.Уянга гишvvн өнөөдөр “Улаан шугам” татна.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-06-17 05:07:49
    Тэнэг улаан шулам чинь өөрөө болиочээ онигоо ш тээ нөхрийгээ МОНЦАМЭ-ийн даргаар бөөн авилгал өгч тавиулчихаад худлаа популизм хийгч боль боль
    122.201.17.30
    Мэдэгдсэн Хариулах