В.Путины зарлигаар 347 ахмад дайчинд медаль гардууллаа

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 347 ахмад дайчинд ойн медаль гардуулж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт 60 гаруй ахмад дайчинд энэ медалийг гардуулсан бол өнөөдөр 70 гаруй ахмадад гардууллаа.

Шагнал гардуулах ёслол ОХУ-аас  манай улсад суугаа Элчин сайдын яаманд болсон бөгөөд ОХУ-ын Элчин сайдын зөвлөх, ноён И.Н.Аржаев, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар шагналыг  гардуулав.  Шагнал гардуулах ёслол цаашдаа гурван ч удаа болох юм байна. Ахмад дайчдын төлөөлөл болгож Г.Батмөнх гуайн сэтгэгдлээс хуваалцлаа. “Дайн” гэдэг үгийг сонсоход амар байгаагүй ээ. Гэхдээ эх орон, ард иргэдийнхээ төлөө тэмцэхээс өөр сонголт байхгүй гэдгийг  ухамсарлаж байсан. Тухайн үеийн цэргийн анги, биднийг командлагчид мундаг байлаа шүү дээ. Сэтгэл санаагаар дэмжиж, үргэлж хурцалдаг байлаа. Түүний хүчинд бид дайны талбарт зоригтойгоор урагшилж чадсан.

Ер нь Халх гол болон 1945 оны дайны Монголчуудын ялалтыг ЗХУ-ын цэрэг эрс авчирсан юм шүү дээ. Тэдний баатарлаг гавьяаг монголчууд хэзээ ч мартаж болохгүй.  Аюулт дайныг дэгдээсэн түрэмгий эвслийн тухайн үеийн хамсаатнуудын улс төрийн бодлогын уршгаар амь үрэгдсэн олон мянган дайчид, гэм зэмгүй энгийн иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байх учиртай. Түүхэн их үйл явдлыг дархлан мөнхжүүлж, Монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Оросын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ монгол түмэн үеийн үед санан дурсаж, гавъяат үйлсээр нь ямагт бахархаж байх ёстой юм шүү" гэсэн юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.