“Хүний төлөө – Зөв тус” аянд ШӨХТГ нэгдлээ

Урин дулаан цаг ирж барилгын салбар дахь бүтээн байгуулалт эхлэхийн өмнө Мэргэжлийн  хяналтын  ерөнхий  газраас  улсын  хэмжээнд “Хүний төлөө – Зөв тус” аяныг өрнүүлж байна.

Үйлдвэрлэлийн осол, гэмтлээс сэргийлэх, аж ахуйн нэгжүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тэдэндзөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой энэ аянд яам, агентлагууд нэгдэж эхэллээ. Барилга,хот байгуулалтын яам, ШӨХТГ-ын удирдлагууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж энэ аянд хүч нэмлээ.

Улсын комисст ШӨХТГ-ын төлөөллийг оруулснаар хэрэглэгчдийн эрх ашгийг тухайн барилга баригдахаас эхлэн хамгаалах боломж бүрдэж байна. Ийнхүү хянаж шалгадаг, зөвлөн тусладаг, бодлого тодорхойлдог, хамгаалж дэмждэг төрийн яам, агентлагууд барилгын салбарт онцгой анхаарч хүчээ нэгтгэн ажиллаж эхэллээ. 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.