Хүүхдийн спортын V их наадам үргэлжилж байна

Монголын Хүүхдийн Спортын V их наадмын хүрээнд уралдаан тэмцээнүүд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд спортын 16 төрлөөр дөрвөн үе шаттайгаар явагдаж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн аварга шалгаруулах зуун буудалт даам, бүжгийн спорт, гандбол, чөлөөт бөх, жүдо бөх, волейболын гэсэн зургаан спортын төрлөөр явагдаж, дүүргийн 25 сургуулийн 952 сурагч хамрагдаад байгаа юм.

Сүхбаатар дүүргийн өсвөрийн баг тамирчдаас Хүүхдийн спортын V их наадамд оролцох эрх олгох тэшүүр, бокс, хүндийн өргөлтийн УАШТ, жүдо бөх, волейболын НАШТ-д оролцож, нийт 35 эрх авлаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн бямба гарагт зохион байгуулагдаж нийт 10 цэцэрлэгийн 300 хүүхэд оролцож ур чадвараа сорилоо.
Үүнээс,
I-р байрт: Т.Баасансүрэн багштай 68-р цэцэрлэг
II-р байрт: Г.Мэгзэр багштай 135-р цэцэрлэг
III-р байрт: Б.Энхзул багштай 51-р цэцэрлэг орж тус тус Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулав.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.