МУБИС орчимд халаасны хулгай ихэсчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.  Нийслэлийн дүүргүүдэд онцын зөрчил байхгүй ч харин гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэлээ. Харин Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн орчмоор халаасны хулгайн гэмт хэрэг өссөн байна гэлээ. Мөн Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн гаралт өмнөх 14 хоногтой харьцуулбал өссөн, онцгой нөхцөл байдал бууралттай. Тулгамдаж буй асуудал гэвэл тус дүүргийн 3-р хороонд байрлах 41 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нянгийн бохирдолтой гэсэн үндэслэлээр хааж 600 хүүхдийг тараасан байна. Энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн болгоход 243 сая  төгрөгийг нэн яаралтай шийдвэрлүүлэх асуудал байна. Энэ цэцэрлэгийн тааз, хана, шал нянгийн бохирдолтой, мөн бохирын шугам сүлжээг солих шаардлагатай байгаа гэлээ. Мөн Нисэх, Яармагийн замд хяналтын камер байршуулах хэрэгтэй байна. Харин нийслэлийн Автозамын газраас Нисэх, Яармагийн замд хурд хэмжих 2 камер байршуулна гэлээ.

Зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын талаар товч танилцууллаа. Энэ жил нийслэл хөрөнгө оруулалтаа хумихгүй, харин ч төсвөө арав орчим хувиар тэлж баталсан гэлээ. Учир нь эдийн засаг сайнгүй, ажилгүйдэл их байна. Үүний эсрэг нийслэл ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгааг онцлов.

Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өглөө. Тухайлбал,  Нисэх, Яармагийн замын тойргийн баруун хэсгээр нэмж гарц хийхийг нийслэлийн Автозамын газарт үүрэг болголоо. Мөн Яармагийн “Хүннү Молл” орчмын замын хөдөлгөөнийг судалж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал оруулж ирэхийг нийслэлийн Замын цагдаагийн газар, нийслэлийн Автозамын газарт үүрэг болголоо. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатрын гэрэл цахилгаааныг хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Их тойруугийн 110-ын шугамын ажил юунаас болж саатаж байгаа талаар иргэдэд танилцуулахыг үүрэг болгов. Энэ жилийн нийтийн тээвэр, ачаа тээврийн ажлыг бүтээн байгуулалтын ажилтай уялдуулсан ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

Мөн судалгаагаар их үерийн дамтамж ойртож байгаа учираас нийслэлийн Онцгой байдлын газар үерийн усны даатгалын талаар судалж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар санал оруулж ирэхийг үүрэг болголоо. Харин Налайхын “Шинэ Налайх” орон сууцны хорооллын инженерийн шугам, газрын асуудлаар судалж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал оруулж ирэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгов. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт барилгуудад үзлэг, шалгалт хийх ажлын төлөвлөгөөг аль болох аж ахуй нэгжид дарамт болохгүй байхаар яаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов.

Харин нийслэлээс зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнд Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газраас зочин оролцуулахдаа нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст мэдэгдэж байхыг дүүргүүдэд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДЭВРЭЭГЧ ЗАХРАЛ... 2015-03-24 11:28:42
    МУБИС ГЭЖ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДЭВРЭЭГЧ ЗАХИРАЛТАЙ БОЛСОН НЬ СОНИН...
    202.179.28.111
    Мэдэгдсэн Хариулах