1024 бөхийн заалны барилдаан анх удаа болно

Монгол Үндэсний бөхийн холбоо анх 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улсын заан Р.Даваанямын санаачлагаар байгуулагдаж, тавдугаар сарын 3-нд  “Тамганы баярын барилдаан” хэмээх барилдаан хийж байсан. Энэ нь монгол бөх бие даасан байгууллагатай болсныг орон даяар зарлан тунхаглаж, үйл ажиллагаагаа эхэлж байсан МҮБХ-ны түүх юм. Тэгвэл энэ онд тус холбооны 25 жилийн ой тохиож байна. Иймээс ойн хүрээнд тус холбоо өнгөрсөн хугацаанд юу хийв, яаж ажиллав гэдгээ ард түмэндээ тайлагнахаар болжээ. Тэр утгаараа ч өнөө жил "МҮБХ 25 жил, ололт амжилтаа бататгая" уриа дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна.

МҮБХ 25 жилийн хугацаанд монгол бөхөд 50 шинэ зүйл хийж, олон зүйлээр жишиг, рекорд тогтоон ажилласаар ирсэн бөгөөд ойн арга хэмжээнийхээ хүрээнд зааланд анх удаа хамгийн олон буюу 1024 бөх барилдуулан бас нэгэн шинэ амжилт тогтоох гэж байна. Үүнээс гадна улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан, цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан, нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурлууд гээд маш олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус үйл ажиллагаанууд ирэх дөрөвдүгээр сард болох ажээ.

Тодруулбал дөрөвдүгээр сард:
10-нд Эрдэм шинжилгээний бага хурал,
1-нд 9.00 цагаас  Цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан,
11-нд 15.00 цагаас нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан,
12-нд Улс аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан,
12-нд Өсвөрийн /15-17 насны/ 128 бөхийн барилдаан,
11-19-нд Бөхийн сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн,
17-нд "Тэнхээт эрсийн Тэнгэрлэг аялгуу" бөхчүүдийн урлагийн тоглолт,
18-19-нд Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаанууд тус тус болно.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • самбо жүдо чөлөөт 2015-03-24 09:46:49
    чөлөөт самбо жүдогоор монгол бөхчүүд амжилт гаргавал чухал үзүүлэлт болно.одоо бол монголсумо маягийн бөх болчихоод байна
    202.179.20.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayanmonkh 2015-03-24 08:57:51
    Xvnii xiij bvteeseniig vgvisgej boloxgvi ikh zyil xiisen gexde odoo ajlaa ogox tsag.saixan taximaa ogoxoor tataj bosgood yavdag boxiin tom yos zvi bii.
    103.26.194.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Bold 2015-03-24 06:39:46
    Бөхийн холбоо, Нямдорж, Данзан нар бас их юм хийсэн, үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй:
    119.40.97.98
    Мэдэгдсэн Хариулах