Ачааны автомашиныг гурван ангиллаар замын хөдөлгөөнд оролцуулна
Улаанбаатар хотод 70,000 орчим ачааны автомашин бүртгэлтэй байдаг.  Гэтэл үнэндээ эдгээр автомашины 18 хувь нь л албан ёсоор зөвшөөрөл авдаг бол 80 гаруй хувь нь ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүй тээвэрлэлт хийдэг байсан. Үүнээс үүдээд олон сөрөг тал гардаг. Тухайлбал, автозамын эвдрэл гэмтэл их гарч, стандартын бус тээврийн хэрэгслээр төрөл бүрийн ачаа тээвэрлэх нь их болсон. 

Тиймээс Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй бүх жингийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон. 
Энд бүх жин нь 3500 кг болон түүнээс бага жинтэй ачааны автомашиныг В, бүх жин нь 3500 кг-аас дээш жинтэй автомашиныг С, чиргүүлтэй автомашины СЕ гэсэн гурван ангиллаар түр зөвшөөрөл олгож гудамж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Эдгээр ангилал бүхий зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх үүднээс “ТҮЦ” машиныг  ашиглан олгохоор болжээ. 

Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй тээврийн хэрэгслүүдэд тавих хяналт сайжирч, замын цагдаагийн ажилтнуудын хяналтын төхөөрөмжөөр зөвшөөрөл авсан эсэхийг хянах, тээврийн хэрэгслийн гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг мэдээллийн санд оруулах, зөрчлийг үндэслэн арга хэмжээ тооцох боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-03-24 17:27:50
    Бүтээн байгуулалтыг хэн, яаж бий болгоод байгаад мэдэхгүй өглөө босоод л машин харж өмөлзөж байдаг даргаа гэж
  • Zzzzzzzzzz 2015-03-24 13:26:47
    Mangar
  • 1958.mn 2015-03-24 05:40:52
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.126
    Мэдэгдсэн Хариулах