Хил дамнасан худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлаар санал солилцлоо
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлын хүрээнд Монгол, Оросын хил гаалийг нэвтрэхэд гарч буй хүндрэлийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. Улмаар  Чөлөөт бүсийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдан мөрдөгдөж, эхэлсэнтэй холбогдуулан хил дамнасан худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. 

Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын сайд нарын зөвлөлийн интеграцчлалын үндсэн чиглэл, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн (сайд) хатагтай Татьяна Дмитриевна Валовая тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад хийх ажлын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудын талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.   
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.