Улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Д.Мөнхтүвшин шалгарчээ
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны  “Супер лиг”-ийн хоёрдугаар тойргийн тоглолтууд дуусч плей-оффын тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байгаа. Үүний хажуугаар энэ улирлын шилдгүүд тодорч байна.

Супер лигийн 2014-2015 оны улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Их-Өргөө-Аравтууд багийн хамгаалагч, Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Мөнхтүвшин шалгарчээ. Тэрбээр энэ улиралд 22.4 оноо 4.3 самбар, 3.3 оновчтой дамжуулалтыг дунджилж, баг нь 11 хожил, 9 хожигдол гэсэн амжилтаар плей-оффт шалгарсан билээ.

Харин 2014-2015 оны улирлын шилдэг зургаа дахь тоглогчоор улиралд 14.8 оноо, 2.3 самбар, 1.9 оновчтой дамжуулалтыг дундчилан баг нь 12 хожил, найман хожил байгуулснаар  “Дундговь Альянс Тех Харцага” багийн хамгаалагч Э.Дөлгөөн шалгарчээ.
 
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.