Хууль бусаар халагдсан албан хаагчдыг эргүүлэн томилохыг шаардав
ИЗНН-ын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нарт хандаж мэдэгдэл гаргажээ.
 
Уг мэдэгдэлд, "Бидний байгуулж буй нийгэм нь хувь хүний эрх чөлөө, хууль ёс ноёлсон тогтолцоо болохоос өнөөгийнх шиг нам, эсвэл бүлэглэлийн эрх ашиг бүхний дээр заларсан хэв ёс биш билээ. Төрийн албан байгууллага нь мэргэшсэн албан хаагчиддаа байдгийг умартсан зарим сайд, төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг хомроглон халж, өөрсдийн төрөл садан, намынхаа хүмүүсээ томилж, ард түмний төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаа бусармаг үйлдлийг Иргэний Зориг Ногоон Нам эрс эсэргүүцэхээ мэдэгдэж байна. Улс орноо хямралаас гаргахын төлөө олгогдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрлөх атал халаа сэлгээ хийх нэрийдлээр ард түмнийхээ баялаг руу шунагч Засгийн газрын гишүүддээ яаралтай хариуцлага тооцож, хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдыг эргүүлэн томилон, Монгол төрийг хохиролгүй болгохыг шаардаж байна" гэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-24 10:54:29
    hiij chadaj baibal zaabal tetgebert gargah hereggui snuu dee harin zalgamj halaagaa sain beltgej uldeeh heregtei mergejliin humuus ni sain ajillah eostoi merg...
    37.151.35.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-03-24 04:15:43
    Халаа сэлгээгээ болиоч дээ. Тэтгэвэр аваад цалин авдаг нөхдүүдийг болих нь зүйтэй. Нэгийг нь авах нь зөв болно доо.Яасан шуналтай нөхдүүд байдаг юм бэ.
    202.179.15.150
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-24 03:13:55
    Сүүлийн жилүүдэд төр дэндүү данхайсан , дээр нь цалингаа 100% аваад, тэтгэвэрээ давхар арав гаруй жил авсан ажилтан нар байна. Энэ ч бас бишээ.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • toriin alban haagch 2015-03-24 01:44:33
    naadah jagsaal tsuglaan chini arai bishe toriin albanii songon shalgaruulaltiig dahin hii attestatchlal yabuul shudargaar uunii daraa ajil mergejildee mergesh
    103.29.144.42
    Мэдэгдсэн Хариулах