Цагдаагийн цол тоглоом биш
Өмнөх Хууль зvйн сайдын vvрэг гvйцэтгэсэн хугацаанд цагдаагийн алба хаагч нар албан тушаалаасаа хамааран тун хялбархан өндөр цол гуншинд хvрч байсан Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэр хариуцсан газар, хэлтсийн дарга болвол цагдаагийн хурандаа цол зvvнэ. Харин нэгжийн дарга бол ажилласан жилээсээ хамаарч хошууч, ахмад, ахлах дэслэгч, дэслэгч гэсэн цол тэмдэгтэй болсон. Энэ нь тухайн vед Хууль зvйн яамыг толгойлж байсан Х.Тэмvvжин сайдын хууль зvйн салбарт хийсэн шинэчлэлийн нэг нь байсан юм. Тэгвэл тvvний хийж байсан энэхvv ажлыг шинэхэн сайд Д.Дорлигжав өөрчилж, цагдаагийн алба хаагчдыг хуучин цолоор нь ажилуулахаар тушаал гаргав.
 
Тодруулбал, Хууль зvйн сайдын 2014 оны А/194 дvгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг Хууль зvйн сайдын 2015 оны 03 сарын 20-ны өдрийн А/64 дугаар тушаалаар шинэчлэн батлагдлаа. Уг тушаалд Хууль зvйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэхvv журамд нийцvvлэн тухайн олгосон цолны 2/1-ийн хугацаанд хvрээгvй тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу хэрэглэж байсан цолыг олгох, харин цагдаагийн дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр vлдээх. Мөн журмын дагуу цол буурсан алба хаагчдын урьд хэрэглэж байсан цолыг сэргээхээр боллоо. Энэхvv тушаалыг мөрдөж ажиллахыг холбогдох хvмvvст vvрэг болгожээ.
 
Ямартай ч тvvний гаргасан энэхvv тушаал шийдвэрийг цагдаагийн алба хаагчид ихэд таатай хvлээж авсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь хуулийнхны дунд албан тушаалын цолны ялгаа гарч ирснээр хууччуулд нь хvндхэн тусч байжээ. Өөрөөр хэлбэл, олон жил vр бvтээлтэй ажилласан хугацаанаасаа хамаарч цол авахгvйгээр тухайн vед ямар албан тушаалд томилогдоно тvvнийхээ хvрээнд цол авч байсан нь нэлээд учир дутагдалтай байжээ. Тvvнчлэн гэмт хэрэг илрvvлэх, мөрдөн шалгахад гавъяа байгуулсан хvмvvс хэчнээн хичээгээд ч өндөр цолонд хvрч чадахгvй учраас цолыг ингэж зvй бусаар өгөх нь буруу хэмээн тухайн vед цагдаагийн алба хаагчид нэлээд эсэргvvцэж байжээ. Хэдийгээр тэд сэтгэл дундуур байсан ч тангараг өргөсөн цэргийн хvмvvс учраас өөр хоорондоо л цолны асуудлаар яриад өнгөрч байсан гэдэг. Эндээс харахад ардаа татлаа тvлхээтэй том хvмvvс л дарга болж, хурандаа гэх эрхэм цолыг зvvх болсон нь анзаарагдаж эхэлжээ.
 
Vvнийг цагдаагийн алба хаагчид ихэд эсэргvvцэж байсан бөгөөд буцаад хэвэндээ орсонд олон алба хаагч ихэд баярлаж байгаа аж. Яг vнэндээ цолны өөрчлөлтөөс болж цагдаагийн байгууллагад чадваргvй удирдлага бий болж, олон хvн хурандаа цолоор “гангарч” явсан vе ард хоцорлоо гэсэн vг. Ямартай ч цагдаагийн эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр /өчигдөр/ тушаал гарсан учир албан тушаалын цолны асуудал цэгцэрч эхэлжээ. Угтаа албан тушаалд томилогдож, цол авсан хvмvvс хуучин цолоороо vлдэж, харин ажлын байр, албан тушаалаасаа болоод цолоо бууруулсан хvмvvс эргэн цолоо сэргээж байгаа юм. Хэдийгээр энэ нь сайшаалтай ч нөгөө талаараа харамсалтай байна гэж хэлэх ч хvн таарсан.
 
Нэрээ нууцлахыг хvссэн цагдаагийн алба хаагч “ Хууль зvйн сайдын гаргасан энэхvv тушаалыг зөв гэж vзэж байна. Учир нь Х.Тэмvvжин сайд байх vедээ vнэхээр хуулийн байгууллагыг самарч хаясан шvv дээ. Тvvний нэг гор нь энэ цолны асуудал. Та нар боддоо. Юу ч мэдэхгvй залуус өнөөдөр шууд л ахмад гэдэг нэр хvндтэй цолыг мөрөндөө зvvж байсан. Цол авах гэж бид хэдэн жил зvтгэдэг билээ дээ. Энэ бvхнийг Х.Тэмvvжин өнөөдөр ямар ч vнэ цэнэгvй болгож бидний амьдралаар тоглосон хvн. Харин Д.Дорлигжав сайд энэ бvхнийг өөрчилж шийдвэр гаргасанд бид бvхэн ихэд талархан хvлээж авч байгаа. Ямар ч байсан бидэнтэй зэрэгцээд албан тушаалын “хурандаа” цол зvvж байсан нусгай залуус хуучин цолондоо очих болсонд баярлаж байна. Цолны эрэмбэ дараа гэж айхтар зvйл байдаг шvv дээ. Насаараа ажиллаж байж хурандаа цолонд хvрдэг байхад нэг нусгай ирээд дарга болчихоод бидний толгой дээр цолоороо аархан сууж болохгvй шvv дээ” гэсэн юм.
 
Яг vнэндээ цаг сайхан байх vеийн хурандаа нар хамт олныхоо хvндлэлийг хvлээсэн, удирдан зохион байгуулах чадвартай хvмvvс байсан гэж цагдаагийн алба хаагчид одоог хvртэл ярьдаг юм билээ. Ямартай ч бvтцийн болоод цол дагасан өөрчлөлтийг зарим хуулиар гаргаж ирсэн ч өчигдрөөс эхлэн хэвэндээ орох нь тодорхой боллоо.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-03-28 14:03:33
    цагдаагийн бага болон дунд тушаалтай нэгжийн алба хаагчидад хэрэгтэй урам өгсөн зөв үйл явдал болсон шүү дээ
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-03-24 08:40:19
    Tsagdaagiin tsol ner xvnd,aarxal omogshil,erch xvch,ixiig xiix sedel,uxaan,turshlaga,zorig tevcheer,oilgoltsol,xamgaalax tom toriin xishig ym toriin suld iveeg
    103.26.194.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-24 08:25:32
    Зөв. Дэмжиж байна. Эсэргүүцээд байгаа нь танил тал, мөнгө, арын хаалгаар албан тушаал авч цол зүүсэн хүмүүс л байх
    202.170.68.36
    Мэдэгдсэн Хариулах
  • БИ 2015-03-24 08:19:32
    Энэ төрийн залгамж чанар гэдгийн АН ёстой уландаа гишгэсэн дээ.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Цагдаа 2015-03-24 07:17:28
    ЦАТХ-ийн 34.3-д зааснаар хурандаа цолыг аймгийн цагдаагийн даргад олгоно гэсэн байхад тодорхой нутаг дэвсгэр хариуцсан дүүргийн даргад олгож байгаа нь буруу шүү...
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • dambaa 2015-03-24 06:20:40
    цагдаагийн цол угаасаа л албан тушаалын цол шүү дээ тодорчой хугцаанд үр бүтээлтэй бусдаасаа ур чадвартай ажилласан нь тодорхой албан тушаалд томилогдож авдагюм...
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ganbaa 2015-03-24 02:53:25
    zuv demjij bn
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Д 2015-03-24 02:21:58
    Зөв шүү.
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах