Т.Нанзаддорж дарга аа, албаны унаагаар аархагсадын асуудлыг цэгцлэх болоогүй юу
Элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа эрхбиш жаахан ч гэсэн өндийлгөхийн тулд шийдлийн Засгийн газар бүх л арга чаргаа сүвэгчилж, эцэс сүүлд нь Олон Улсын банк санхүүгийн байгууллагууд ихэвчлэн Африкийн орнуудад хэрэгжүүлдэг “Стэнд бай” хөтөлбөрийг оруулж ирэхээр царай алдаад сууж байгаа.
 
Хятадын хамгийн том мэдээллийн агентлаг “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” хэмээн зарласан нь зүгээр ч нэг хоосон таамаглал, хорлонтой сенсаци биш гэдэг нь бага багаар ажиглагдаж эхлээд байгаа. Аль ч улс орны эдийн засгийг чирч явдаг барилгын салбарт томоохон шинэчлэлт хийхгүй бол байдал өдрөөс өдөрт дордож байгааг энэ салбарын мэргэжилтнүүд анхааруулж эхлээд байгаа. Хөдөө аж ахуй ялангуяа газар тариалангийн салбар хэрүүлтэй, хэлцэлтэй, хаврын тариалалт явуулахад багагүй бэрхшээлтэй тулгарч байгаа талаар яригдаж байна.
 
Товчхондоо салбар бүрт өөр өөрийн гэсэн хуримтлагдсан бэрхшээл, зайлшгүй бага багаар шийдэж байж цаашаа явахаас өөр аргагүй түмэн зовлон нүүрлээд байгаа. Бид ер нь аль болох үргүй зардлаа багасгаж, улс орноороо хэмнэлтийн горимд шилжихгүй бол бидэнд зүгээр мөнгө өгч, зовлонгоос маань нимгэлэлцэх бурхан ч байхгүй. Гэтэл яг үнэндээ Улаанбаатар хотын Хайлааст, Баянхошуу, Улиастай, Толгойтын иргэд, хөдөө сумын төв дээр өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа айл өрхүүд хэмнэлт гаргахаар бүсээ чангалах ямар ч боломжгүй болсон. Учир нь тэд УИХ-ын гишүүн Г.Уянгын тодорхойлсноор “Голоо тасартал бүсээ чангалчихсан" учир үүнээс цааш ямар ч аргагүй болсон.
 
Гэтэл “Бүсээ тасартал таргалж” байгаа нөхдийн дунд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрийг зөрчин бензин их иддэг том том жийпнээсээ салж чадахгүй, яам төрийн ордон хоёрын дунд түгжрэл үүсгэсээр байгаа олон дарга байсаар байна. Үндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагүй хэрнээ энэ эрхийг эдэлсээр байгаа дарга нар хэдэн зуугаар илэрчээ. Дээрх шалгалтаар Ерөнхий, гүйцэтгэх захирал болон дэд дарга 64,Газар, хэлтэс, албадын дарга 89, Алба, хэлтэс, газрын хэмжээнд 319, Ерөнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан суудлын автомашин хэрэглэж байгаа аж.
 
Гэтэл Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор тогтоосон доорх албан тушаалтнууд албан тушаалын болон албан ажлын машин унах эрхтэй юм байна. Үүнд:
 
Нэг. Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан Засгийн газрын гишүүн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
 
Хоёр. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтанд Дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга болон хэлтсийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, Засгийн  газрын  тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга, Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерөнхий менежер,Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шадар сайдын ахлах зөвлөх нар багтдаг юм байна.
 
Тогтоолд багтаагүй хэрнээ албаны машин унаж байгаа албан тушаалтнуудын зардлыг хэмнэвэл төсөвт нэлээн хэдэн зуун саяын хэмнэлт гарах ба үүн дээр нэмж Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудад албан ажлын болон дуудлагын автомашин ашиглуулахыг зогсоосноор жилд дунджаар 1,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломж байгаагҮндэсний аудитын газрын шалгалтын тайланд дурьдагдсан байна.
 
Товчхондоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой албан газрууд илүүдэл автомашинуудаа худалдан борлуулах, шатахуун их зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг зогсоох, шатахуун, сэлбэгийн зардлыг бууруулах” үүрэг цаасан дээр үлдэхэд ойрхон байгаа юм байна. Дарга нар албаны машинаар тансагладаг үрэлгэн зангаасаа тийм ч амархан татгалзахгүй бололтой. Монгол дарга нар ийнхүү сурсан зантайгаа зууралдаж суухад өмнөд хөршийн дарга нар албаны машинаас татгалзаж, өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр болсон дуудлага худалдаагаар нэг сая ам.доллар улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн талаар цахим ертөнцөөр шуугиад өнгөрсөн. Албаны автомашин унах жагсаалтад багтаагүй 490 хурган дарга төсвийн мөнгөнөөс шомдобож, албаны автомашинаар авгай хүүхдээ зөөж, үргүй зардал гаргасаар байгаа гажуудал хэзээ болтол үргэлжлэх вэ, Төрийн өмчийн хороон дарга Нанзаддорж оо.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2015-03-25 00:32:04
    Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга - энэ 3-аас бусад бүх албан тушаалтанд албаны машин унахыг болиулчих. Сайд нар ч бүү уна. Нэгмөсөн а...
    202.179.15.245
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2015-03-24 08:07:27
    ТӨХ чинь компаниудын захиралын хахуульд орчихсон учраас хэрэгжихгүй.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-24 05:58:45
    ямба чинь яр болдогийг харж байна уу
    112.72.13.245
    Мэдэгдсэн Хариулах
  • САНАЛ 2015-03-24 05:29:31
    ЯДАХНАА АЛБӨНЫ МАШИНААР АВГАЙ ХҮҮХДЭЭ ЗӨӨДӨГӨӨ БОЛЬ АН АВ ХӨДӨӨ ЗУГААЛДАГАА БОЛЬ УБ АЙМГИЙН ТӨВД МАШИНААР ЯАДАГ БАЙНА ЯВГАН ЯВ АЛАХ ЖИН ЧИНЬ ХАСАГДАНА
    202.131.238.58
    Мэдэгдсэн Хариулах
  • balbar 2015-03-24 03:52:24
    huviin ambitsaa bodood tsaaduul chine chadahguil bol uu
    103.229.122.144
    Мэдэгдсэн Хариулах
  • аргагүй  2015-03-24 00:43:03
    үнэхээр эх орноо хайрладаг , үнэнч шударга төрийн албан хаагчидтай байсан бол өдийд бүгд Prius унаад л ажлаа хийгээд явцгааж болох л байсан.
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах