И.Нарантуяа “Хүүхдийн төлөө үндэсний газар”-ыг хаалттай байгууллага болгож байна
“Хүүхдийн төлөө үндэсний төлөө газар” гэх сүржин нэртэй даржин үйл ажиллагаатай байгууллага манайд бий. Сүүлийн үед хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, хүүхдүүд эрүүл ухаантай хүний ой санаанд багтамгүй хүчирхийллийн золиос болон эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирч байна. 
 
Өнгөрсөн жил хэд хэдэн хүүхдүүд төрсөн болон хойд эцгийнхээ харгис хүчирхийллийн золиос болон  бие махбодь болоод сэтгэл санаагаараа хохирсон  хэрэг гарсан. Харин хэдхэн хоногийн өмнө 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ харгис хүчирхийллийн золиос болон амиа алдлаа. Гэвч  хэрэг гарсны дараа тэгж ч ажиллалаа ингэж ч ажиллалаа хэмээн Хүүхдийн төлөө үндэсний  газрын дарга И.Нарантуяа хэвлэл болгонд ярилцлага өгөөд сууж байна. Ингэхдээ  шүүх, цагдаагийн өмнөөс нотолгоогүй мэдээллийг хийсэн. Харин дараа нь даргынхаа энэ хариуцлагагүй үйлдлийг ажилчид нь манай даргын алдаа хэмээн тайлбарлаж суусан.
 
“Хүүхдийн төлөө үндэсний газар” гэх энэ байгууллага хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллах ёстой баймаар. Гэтэл И.Нарантуяа дарга манайх мэдээллийн дагуу ажилладаг гэх зүйлийг мөн ярьж байсан удаатай. Түүний энэ ярианаас  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэггүй зөвхөн хүчирхийлэлд өртсөн тухай дуулсан үедээ ажиллаж эхэлдэг гэж ойлгож болохоор байгаа юм. Бүхэл бүтэн улсын хэмжээний энэ том байгууллагын дарга хүн ийм зүйл яриад сууж болно гэж үү.

Өнөөдөр нийгэмд олонд мэдэгдсэн нь дээрх хэргүүд болохоос  биш өөр хэдэн мянган хүүхэд хаалганы цаана төрсөн болоод тэлсэн эцэг эхийнхээ харгис хүчирхийллийн золиос болон сууж байгааг бид мэдэхгүй.
 
Уг нь энэ байгууллага  үйл ажиллагаагаа жаахан идэвхжүүлээд хороо, хэсэг бүрт төлөөлөгчөө ажиллуулан судалгаа хийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдүүдийг бүртгээд эргэж тойроод байж болмоор. Ийм эрсдэл дунд амьдарч байгаа хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ярилцаж  бодол санааг нь сонсож, хүүхдүүдийг аюулгүй байлгах боломж бололцоо бүрийг эрэлхийлж байх ёстой баймаар. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаа нэг л болж өгөхгүй байгааг эцэг эхчүүд шүүмжилж байна.
 
Энэ байгууллага хүүхдийн төлөө гэх сэтгэлгүйг   унаач хүүхдүүдийн асуудлаас харж болно. НҮБ  унаач хүүхдүүдийг тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна гэж дүгнэдэг. Жил бүр өдий  төдий олон тооны хүүхдүүд мориноос унан  хүнд хөнгөн бэртэл авдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд өвөл, хаврын уралдааныг бүр мөсөн болиулж хүүхдийг учирч болох эрсдэлээс сэргийлэхийг иргэд шаардаж байгаа. Гэтэл Хүүхдийн төлөө үндэсний газар энэ асуудлын хажуугаар нүдэн балай чихэн дүлий суусаар байна. Хүний урманд тэд өвлийн уралдааныг болиулах талаар ганц үг ган гэж дуугарсангүй. Гэтэл энэ жил цагаан сарын дараа  хаа сайгүй уралдаанууд болж  хэд хэдэн хүүхдүүд бэртэж гэмтсэн хэрэг гарлаа.  Хүүхдүүд ийнхүү хохирсоор байх ёстой юу И.Нарантуяа дарга аа?

Тэгвэл энэ байгууллагын үйл ажиллагаа өөдөлдөггүй нь дарга И.Нарантуяатай  холбоотой аж. Тэрбээр хүүхдийн төлөө газрын үйл ажиллагааг сонирхсон хэвлэлийнхэнд  хаалттай нэгэн бөгөөд сэтгүүлчдийн асуусан бүх асуултыг өөрөө эхэлж үздэг бөгөөд хариул гэвэл хариулдаг гэх хачин зүйлийг тус байгууллагын ажилчид нь хэллээ. Харин ажилчид нь ажил үүргийнх нь талаар асууж сонирхсон хүмүүст хариулт өгөх чадваргүй мэт  сэтгүүлчдээс дөлж зугтдаг нь энэ байгууллагын үйл ажиллагаа сүйрснийг харуулж байна.

Түүнчлэн ажилчдынх нь хэлж буйгаар өмнө нь байгууллагынхаа үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлдэг байсан ч бидний мэдээллийг  сөргөөр ашиглаж байгаа учир ийнхүү хаалттай байх болсон гэх хачин зүйлийг мөн хэллээ.Эндээс үзвэл И.Нарантуяа даргын үед энэ байгууллага хаалттай болж байгаа бололтой.  Уг нь төрийн бүх байгууллагууд мэдээллээ нээлттэй ил тод байлгах ёстой бус уу. Ялангуяа хүүхэдтэй холбоотой байгууллага ийм хаалттай байж болох уу. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АЖИЛАА САА БУУ 2015-03-24 07:09:23
    ЭНЭ АВГАЙ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛ ДЭЭР АЖИЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙГЭЭС МОНГОЛ УЛСЫН ӨСВӨР НАС НЯЛХ НАС НЯРАЙ НАСНЫ ХҮҮХДҮҮД ЭНЭ АВ...
  • AYUR 2015-03-24 06:20:54
    AJIL HIIDEG HUND ZAIGAA TAWIJ OG HARATUYA .......
  • tuya 2015-03-24 04:02:16
    Manaid huchirhiileliin huulitai ,huuli changa bsn bol 4 nastai ohin unuudur amid toglood guij bh bsn bythsan ohinii tuluu gashuudaad barahgui bna
  • tuya 2015-03-24 03:57:54
    4 nastai ohini uhliin daraa narantuya dargaiig medeh bolson zurataar umni ni harj ch baiguie tehleer ene hun yamar hemjeend ajilaa hiij bsn ni todorhoi.
  • бат 2015-03-24 03:14:48
    монголд хүүхдийн төлөө ажилдаг хүмүүс бараг байхгүй болжээ төрөөс мөнг ө авдаг татвар төлөгчдөөс бүх зардалаа гаргуулдхаг хүүхдийн төлөө үндэсний газар
  • БАГШ 2015-03-24 03:13:49
    УРЬД ӨМНӨ ТҮҮХЭНД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИИМ МУУ ЯВЖ БАЙГААГҮЙ ЮМ. үНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙНА. И.Нарантуяа ДАРГА Ч ГЭН ҮҮ ЭНЭ ХҮН ДУУГҮЙ Л АЖЛАА ӨГ ...
  • Уншигч 2015-03-24 02:25:49
    Ийм байгууллага байдийм уу. Юу хийдэг байгууллага вэ. Хаанаас санхүүждийн . Арай бидний татварт төлсөн мөнгөөр цалингаа төлүүлээд гадаадад зугаалдийн биш биздэ ...
  • zochin 2015-03-24 01:28:04
    ajil hiisen hiigeeguig shuugeed ogoh bailgui dee gehdee ta nariin sanaltai neg bna hamgiin ih hairlaj hamgaalah chuhal zuil ni huuhed shuu dee
  • Ts 2015-03-24 01:04:45
    Ta nar er ajil hiideg yum uu.niigemd yamar tustai yum hiisen yum be.tatan buulguul taarna.
  • naraa 2015-03-24 00:37:56
    ene hunees uur hun oldohgui baigaa yum bailguidee zailuul
  • базана 2015-03-24 00:29:43
    юу хийх юм дээ зайлуул юу ч мэдэхгүй хүн чинь ийм хүнийг ажил хий дарга бол гэж тавьчихаад сүүлд нь шүүмжлээд байыдаг чинь
  • herlen 2015-03-24 00:23:27
    ... Denduuu yadarsan darga daa, mungu ungu huutsuldsun etgeed bn shuu.