Торгуулийн төлбөрийг бэлэн бусаар тушаадаг аргыг орон нутагт нэвтрүүлье
 Нийслэлд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолооч нарын торгуулийн хуудсыг  гэрийн хаягаар хүргэх журам хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байна.  Уг журам хэрэгжсэнээр Улсын хөрөнгөд төвлөрөх хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, жолооч болоод замын цагдаа нарын ажлыг хөнгөвчилсөн зөв арга хэмжээ болсон. Тэгвэл эл журмыг  хөдөө орон нутгууд хөрсөндөө буулгаж хэрэгжүүлэх боломж бий юу.
 
“Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” өнгөрсөн 2013 оны наймдугаар сараас хэрэгжсэн. Гэхдээ уг журмыг Зөвхөн нийслэлд хэрэгжүүлдэг бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн баталсан билээ.
 
Уг журам нь зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас торгох шийтгэлийг ногдуулахад бэлэн бус системийг нэвтрүүлэх, ногдуулсан шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд торгох шийтгэлийг ногдуулсан шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагаа нь банк, даатгал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тээврийн хэрэгсэл, жолоочийн үнэмлэхний цахим бүртгэлд тулгуурласан нэгдмэл тогтолцоотой уялдсан юм. Торгуулийг 14 хоногийн хугацаанд тухайн банканд тушаах бөгөөд тогтмол 10 мянган төгрөг. Хэрэв заасан хугацаанд тушаагаагүй бол Нийслэлийн замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хамтран сахилгагүй жолооч нарт сануулга өгч, торгуулиа төлөөгүйг нь тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд оруулахгүй, шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй.
 
Журам хэрэгжсэнээр, гол нь замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн тогтолцооны хүрээнд зөрчил илрүүлэх систем суурилагдсан замуудад хөдөлгөөний хяналтын төхөөрөмжийг ашигласнаар замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрөгдсөн хурдын хэмжээг хэтрүүлэх болон гэрлэн дохио зөрчсөн зөрчлүүдийг хүний оролцоогүйгээр илрүүлж, хариуцлага тооцох боломж бүрдсэн.
 
Тэгвэл хөдөө орон нутагт энэхүү журмыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна. Учир нь орон нутгийн жолооч нар “Манай орон нутагт нийслэлд хэрэгжээд байгаа торгуулийг бэлэн бусаар авах журмыг нэвтрүүлж болдоггүй юм байх даа. Замын цагдаа нар амандаа багтсан тоогоор торгууль ноогдуулж байна” гэх зэргээр гомдоллох нь олон байна. Мөн уг журмыг орон нутагт хэрэгжүүлбэл жолооч нар уриалгахан хүлээн авахаар байна.
 
Мэдээж, дээрх журмыг хөдөө орон нутаг, аймгуудад хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө зарах нь мэдээж. Камер суурилуулахаас эхлээд хийх ажил их. Гэсэн ч өнөөдөр төрийн бүхий л байгууллагууд цахимжиж байна. Тэгэхээр орон нутгийнхан ч шинэ технологитойгоо хөл нийлүүлж алхах ёстой. Мөн алсаа бодвол торгуулийг бэлэн бусаар өгөх нь олон талын ач холбогдол ихтэй.
 
Жолооч нар торгуулийн хуудсаар бэлэн бусаар төлдөг болсноор, цаг хугацаа хэмнэхээс эхлээд уг мөнгө нь нэг цагдаагийн халаасруу бус Улсын санд төвлөнө.
 
Жишээлбэл, нийслэлд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолооч нарын торгуулийн хуудсыг гэрийн хаягаар хүргэх журам хэрэгжиж, торгуулийг бэлэн бусаар төлдөг болсноор 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 3.643,8 сая төгрөгийг торгуулийн шийтгэлд нийслэлийн төсөвт оруулжээ. Дээрх орлогын 251,9 сая төгрөг шийтгэврээр, 3,391,9 сая төгрөг буюу 93,1 хувь нь торгох багажаар торгосон орлого эзэлж байгаа нь Өөрөөр хэлбэл, дээрх торгуулийн мөнгө “Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам”-ын хэрэгжилтийн дагуу торгох төхөөрөмжийг нэвтрүүлэн ажилласантай холбоотой орж ирсэн орлого юм.
 
Иймээс уг журмыг орон нутгийн хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх талаар аймгуудын удирдлагууд болох цаг болжээ.  
Г.Аянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.