Занданшуулсан шарилыг сэргээн засварлаж байна
Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн хуудсанд хадаастай байсан “Занданшуулсан шарил”-ын талаарх бас нэг шинэ мэдээлэл цацагдлаа. Энэ хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.

Тэгвэл мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын “Гэсэр” хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн “Хөх нуруу” гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос болохыг тогтоожээ. 

Энэ сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга н.Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа,  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол cоёл, Шинжлэх ухааны яамны Соёлын төвийн дарга н.Энхбат, төвийн хэлтсийн дарга н.Урантөгс нар байлцан цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгсөн байна. Сэргээн зассаны дараа шарилыг хуучин байранд нь буцаан залахаар болжээ. 
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ikhes deedsyydiin sarilaar byy orold?... 2015-03-24 08:58:49
    Mongolchyyd bid ikhes deedsyydiinhee saril bynhanaar orolddoggyisen dee!!!getel ene byzar niigemiin yed l bynhan sarilaar oroldoj byrhanii deed hybilgaad nariin...
    148.60.84.9
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-23 14:14:25
    Монголд Буддийн шашин дампуурахнээ. Үхсэн улирсан хүний шарил гаргаад л дээдлээд шүтээд байх ямар хэрэг байдаг юм болоо. Өөр хийх юм алга уу.
    103.229.120.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-03-23 09:53:30
    Занданшуулсан шарилыг дахиад байгаа газар нь аваачих юм уу сэргээн засч байгаа бол үзмэр хэлбэрээр шүтээн залбирал болгож болохгүй юм байхдаа,
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах