Челябинскт гоомойдсон ч Риод гялалзах Д.Төмөрхүлэг
Монгол vндэсний бөхөд 1964 оны луу жилтнvvд нэгэн хvчирхэг vеийг бvрдvvлж Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд “том” П.Сvхбат, заан Ц.Баярсайхан, улсын харцага Б.Жавхлантөгс нарын дунд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат уран барилдаанч, улсын харцага Ч.Даваадорж агсан зvй ёсоор нэрлэгддэг билээ.
 
Хэдийгээр бөхчvvд дотроо биеэр хамгийн жижиг нь байсан ч улсын харцага Ч.Даваадорж агсны уран хурц, барилдаан өнөөдөр ч Монгол бөхчvvд, vзэгч олны хайр талархлыг хvлээсээр дээд тэнгэрээс зvлэг ногоон дэвжээгээ тойрон дэвсээр яваа нь тодорхой. Ч.Даваадорж агсан 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадамд гялалзсан барилдаан vзvvлж, улсын заан Д.Амгаагаар зургаа давж улсын харцага цолны болзол хангасан ч 14 жилийн дараа 2004 онд нөхөн олгосон тvvхтэй.
 
Тэгвэл Монгол бөхийн тvvхэнд vvрд дурсагдах гавьяатай уран барилдаанч, улсын харцага Ч.Даваадорж агсны хvv, жvдо бөхийн ОУХМ Д.Төмөрхvлэг өнөөдөр сайхан аавынхаа дурсгалыг мөнхжvvлж, дэлхийн хэмжээний бөх болсноо зарлан тунхаглаж явна. Анх 2008 онд Тайландад болсон жvдо бөхийн залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль авч ирсэн нь бие нь тааруухан байсан аавдаа барьсан хамгийн том бэлэг байжээ.
 
Тайландын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Төмөрхvлэгийг авч явсан өөрийнхөө багын найз Ц.Шийрэвт Ч.Даваадорж агсан “Би та хоёрыгоо л хvлээж байлаа. Миний хvv одоо дэлхийн хvн болжээ” хэмээсэн нь хvvгийнхээ анхны томоохон амжилтыг амьд сэрvvндээ vзэж, сэтгэл нь ханасан хайртай аавынх нь сэтгэлийн vг байж. Тэр жилдээ самбо бөхөөр Ази тивийн болон дэлхийн аварга болсноор Ч.Даваадорж агсан хvvгээ дэлхийд шуугиулах, өөрийнх нь гайхамшигтай уран барилдааныг найдвартай vргэлжлvvлэн авч явж, ирээдvйд олимп, дэлхийн аварга болох их замынх нь эхлэлийг vзэж сэтгэлийн жаргал, тайвшралыг vзсэн нь дамжиггvй. Аавынхаа жинхэнэ эр хvний жудагтай, намбатай сайхан зан чанарыг өвччихсөн юм шиг өвлөсөн Д.Төмөрхvлэг аавыгаа улсын харцага болсон 1990 оны Цагаан морин жил хорвоод мэндэлсэн хvчтэн билээ.
 
Өнөөдөр эр хvний бяр, хvч ид тэгширдэг 25 нас зэрэгцэж яваа Д.Төмөрхvлэг маань 2015 он гарсаар ялалтынхаа буухиаг vргэлжлvvлж буурал Европын тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг мандуулж, сvлд дууллаа эгшиглvvлсээр явна. Өчигдөрхөн Гvрж улсын нийслэл Тбилиси хотноо өндөрлөсөн жvдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох "Гранпри" тэмцээнд дэлхийн 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жvдоч өрсөлдөхөд ОУХМ Д.Төмөрхvлэг 66 кг-д тав ялж аваргын алтан медалиар энгэрээ мялаасан юм.
 
Тэрээр эхний тойрогт Унгарын бөх Бенсе Замбори, дараагийн тойргуудад Польшийн Александр Бета, ОХУ-ын Якуб Шамилов, Азербайжаны Нижат Шикхализада нарыг дараалан цэвэр шидсээр аваргын төлөө Израйлын бөх Баруч Шмайловыг вазари vнэлгээгээр буулган авч ээлжит алтан медалиа энгэртээ гялалзуулсан юм. Өнөөдөр рейтингээрээ дэлхийд гуравт бичигдэж байгаа ОУХМ Д.Төмөрхvлэг 2014 оны наймдугаар сарын 25-31-нд ОХУ-ын Челябинск хотод болсон жvдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд торолгvй тvрvvлэх бvрэн боломжтой байсан ч ёстой л “Бөх хvн бvдvvн өвсөнд” гэдэг vгийг нотлочихсон удаатай. Учир нь өөртөө ямар ч зовлонгvй гурав давчихаад байсан ч дөрөвдvгээрт тойрогт хэн ч мэдэхгvй, дуулаагvй Дуанбин Ма гэгч хятадын бөхийг вазаригаар ялж явахдаа өрсөлдөгчөө хэтэрхий дутуу vнэлснээс болоод анхаарал алдан даралтаар цэвэр ялагдаж, дэвжээнээс бараг л уйлаад бууж байсан билээ.
 
Мэдээж тэрхvv хэний ч таамаглаагvй гашуун ялагдал тvvнд маш их харамсал, ухаарал, гэмшил vлдээсэн нь тодорхой. Гэхдээ яг 20-хон хоногийн дараа буюу есдvгээр сарын 19-нд БНСУ-ын Инчон хотод эхэлсэн Азийн зуны ХVII наадмын хоёр дахь өдөр Японы бөх Такажо Томофумиг гурван минутад мордож цэвэр ялснаар Монгол Улсын шигшээ багийн хоёр дахь алтан медалийг авч ирж, Инчоны тэнгэрт төрийн дууллаа эгшиглvvлсэн гавьяатай. Энэ жил эр хvний эр бяр жигдэрдэг 25 нас зэрэгцэж яваа ОУХМ Даваадоржийн Төмөрхvлэг Азийн аваргын мөнгө, Азийн тоглолтын аварга, Европ, болон Азийн цуврал тэмцээнvvдийн аварга гээд жvдо бөхчvvдийн мөрөөддөг медалийн баян цуглуулгатай болсон. Одоо тvvнд олимп, дэлхийн аваргын алтан медаль л дутуу байгаа. Жил таван сарын дараа эхлэх Бразилийн Рио де Жанейрогийн олимпийн наадам ОУХМ Д.Төмөрхvлэгийн хувьд хайрт аавдаа андгайлсан тангарагаа биелvvлэх алтан боломж байх болно.
 
Тэрээр өнөөдөр жvдо бөхийн дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байгаа ч нэгэн vе Японы дасгалжуулагчдаас “Аюултай Монгол” хэмээх алдрыг хvртээд байсан ОУХМ С.Мяарагчаатай адилхан дэлхийн чансааны нэг, хоёрт эрэмбэлэгдэж байгаа ямар ч бөхийг торолгvй савах vнэн хvчит, vзvvштэй уран барилдаанч нэгэн гэдгийг Монголчууд цэнхэр дэлгэцээр орой бvр шимтэн харж, уухайлан дэмжиж сууна. Энэ долоо хоногийн сvvлчээр Туркийн “Грапри” тэмцээн болно. Мэдээж ОУХМ Даваадоржийн Төмөрхvлэг торолгvй тvрvvлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, сvлд дууллаа эгшиглvvлээд ирэх нь тодорхой. Одоо тvvнд зөвхөн олимп, дэлхийн аваргын алтан медаль л хэрэгтэй. Олимпийн аварга болчихоод аавынхаа найз самбо, жvдо бөхийн дасгалжуулагч Д.Эрдэнэбаатар ахыгаа дагуулан алтан шарилыг нь эргэж, андгай тангарагаа биелvvлэх өдөр асар холгvй бизээ. Тvvнд тийм эр бяр, эрч хvч, удам дамжсан уран мэх бvгд бий.
 
Хамгийн гол нь ялсан ч ялагдсан ч Монгол эр хvний ёс жудаг, намба зааж дэвжээндээ, өрсөлдөгчдөө гvн хvндэтгэл vзvvлэн хамгийн сайхан мэхийн ёсолдог жинхэнэ эр хvн, хvчит бөхийн давтагдашгvй сайхан жудаг, намба Д.Төмөрхvлэгээс тодорхой харагддаг. Ямар ч төрлийн бөхөд чухамдаа энэ чанар хамгийн чухал, хамгийн эрхэм дээд билээ. Ямар хvv төрvvлснээ хайрт аав нь тэнгэрээс харж мишээн баярлаж байгаа бол ямар хvчтэн болсныг нь даян дэлхий, даяар Монгол тэр чигээрээ харж бахархаж сууна. Эр хvн, бөх хvнд vvнээс илvv хvндлэл, хайр vгvй билээ.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus