Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар боллоо. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дадлага, сургалт зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газарт, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7 сая 407 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн ЗДТГ-т үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.