Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиар асуулга тавилаа
УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт асуулга хүргүүлжээ.

Уг асуулгад “Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл нь шударгаар тайлангаа мэдүүлж, хяналт шалгалтанд орсон аж ахуй нэгжүүдэд огт хүртээлгүй харин татвараа нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжиж ирсэн этгээдүүдэд хамааралтай байхаар тусгасан нь шударга ёсонд нийцэхгүй. Уг хуулийн төслийн 4.5-д татвараас бултаж, хөрөнгөө нуух замаар хяналт шалгалтаас бултаж чадсан этгээдүүдийг өршөөхөөр заасан байна. Гэтэл хуулиа дээдлэн, татварын алба, төрийн захиргааны байгууллагад хүндэтгэлтэй хандаж бүртгэл тайлангаа цаг тухайд нь ирүүлж байсан ч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаа нь доголдож татварын өрөнд орсон, торгууль тавигдсан аж ахуй нэгжүүдэд хамааралгүй байхаар заасан нь буруу.  Үүнийг шударга ёсонд нийцүүлж нэн түрүүнд татварын торгууль, акт тавиулсан болон хэрэгт шалгагдаж байгаа аж ахуй нэгжүүдэд өршөөл үзүүлэх ёстой” гэжээ.

Тэрбээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөлд нийт хэчнээн иргэн, аж ахуй нэгжид өршөөл үзүүлэх боломжтой байгааг нэг бүрчлэн нэрсийн жагсаалтын хамт гаргах, 2012-2014 онд хийсэн нийт татварын шалгалтын тайлан мэдээ, торгууль, тавигдсан актын дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахыг хүсчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зураг  2015-03-24 06:42:44
    Одоо үед нэн ялангуяа барилгын салбар т ажил байхгүй хэцүү ба шүү дээ ,Татвар нөт өө идээд гол зрогоож л явна шүү. энэ хууль гарвал сайн л ба
    202.179.20.97
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-23 08:20:52
    Ene huuli yah argagui garah estoi tegej bj ediin zasag sergeh gd bna . ediin zasgiin anhan shatnii medlegtei humuus oilgomoor yum.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Ойн хүрэн 2015-03-23 07:35:32
    76-н дагзнуудаа ЭЗ-ийн Өршөөлийн хууль гэж байхгүй шүү. Та нар хууль зөрчсөн компаниудаас авлига аваад тэдгээрийг татавараас чөлөөлөх хууль гаргана гэж үгүй шүү...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар төлөгч 2015-03-23 05:25:12
    С.Бямбацүогт гишүүний тавьсан асуулга маш зөв байна.Цаг хугацаандаа шалгалт шүүлгээр орсон аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлээчээ
    202.126.89.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Н 2015-03-23 03:37:47
    ГАДААД ХҮНИЙГ ӨРШӨӨЖ ЯВУУЛЧААД МОНГОЛ ХҮМҮҮСТЭЭ АДИЛХАН ХАНДААЧ! ДООДОХ ХҮН ЮУ ГЭЖ ХУЦААД БНАА
    103.229.123.110
    Мэдэгдсэн Хариулах
  • татвар төлөгч 2015-03-23 02:23:27
    өөрсдийгөө хамгаалсан хууль гаргах юм ард түмэнээс янз бүрийн арга хэрэглээд татвар нэмээд л авна луйварчдыг болохоор янз бүрийн хууль гаргаад өршөөдөг новш
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • ???????? 2015-03-23 02:17:12
    НУУСАН ОРЛОГОО ӨӨРСДӨӨ ХЭЛДЭГ ГЭЖ ХААНА ТИЙМ ТОГТОЛЦОО БАЙДИЙН. АМЕРИКТ Л ЛАВ ИЙМ ЮМ БАЙХГҮЙ ТЭНД БАЙСАН БОЛООД ОДОО БАЙГАА ХҮМҮҮС МЭДНЭ.НУУСАН ОРЛОГО, БУЛТУУЛС...
    112.72.13.214
    Мэдэгдсэн Хариулах