Засгийн газрын хуралдаанаар 13 асуудал хэлэлцэнэ
Засгийн газар ээлжит хуралдаанаа маргааш буюу даваа гаригт 16.00 цагт хийхээр төлөвлөөд байна. Тус хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин 10 асуудал танилцуулах юм байна. 

1.    Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын тухай -У.Хүрэлсүх
2.    Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай -Л.Пүрэвсүрэн
3.    Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхны хуралдааны тухай - Л.Пүрэвсүрэн
4.    “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай -Ж.Эрдэнэбат
5.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай - Д.Дорлигжав
6.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай- Д.Дорлигжав
7.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай - Д.Дорлигжав
8.    Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын тухай-Д.Эрдэнэбат
9.    Богдхан төмөр зам болон Улаанбаатар холимог тээврийн ложистик төвийг барьж байгуулах тухай -Н.Төмөрхүү
10.    Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын эрх олгох тухай- Н.Төмөрхүү
11.    Ажиллах хүчний тухай -С.Чинзориг
12.    “Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын тухай-Р.Бурмаа
13.    Бусад асуудал-Ч.Сайханбилэг
Танилцуулах асуудал 

1.    Нууц асуудал- Л.Пүрэвсүрэн
2.    Нууц асуудал-Л.Пүрэвсүрэн
3.    Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний тухай-Ж.Эрдэнэбат
4.    Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай-С.Баярцогт
5.    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай-Д.Оюунхорол
6.    Богдхан дархан цаазат газрын суурьшлын бүсийн тухай - Д.Оюунхорол
7.    Газрын нэгдмэл сангийн 2014 оны улсын нэгдсэн тайлангийн тухай-Д.Цогтбаатар
8.    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа  ажлын явцын тухай-Р.Жигжид
9.    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан  Ажлын хэсгээс хийж байгаа ажлын дүнгийн тухай- Р.Жигжид
10.    Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцын тухай-Р.Жигжид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-03-22 08:08:43
    uher saihanbilegee toriin bankaa xuvichilaachee. chi ediin zasag3 geed sagsalzaad bsan yasan be
    180.149.80.42
    Мэдэгдсэн Хариулах