Үсээ хэрхэн арчлах вэ
Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг байдаг. Үнэхээр ч үсний засалт сайхан, эрүүл үстэй байх нь хүний төрхийг гэгээн тунгалаг үзэсгэлэнтэй харагдуулдаг. Харин үс гэмтээд арзайж салаалаад эхлэхээрээ өнгөө алддаг. Магадгүй эдгээр гэмтэл нь хэт их хүчтэй будгаар будах, химийн элементүүдээс болох, сэнс индүү тогтмол хэрэглэх, хоол хүнсний буруу хэрэглээнээс ч үүдэлтэй байж болно. 

Тиймээс үсээ хэрхэн эрүүл байлгах вэ гэсэн асуулт хүн бүхний өмнө урган гардаг. Ингээд үс арчилгааны хэд хэдэн зөвлөгөөг хүргэе. 

- Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг.  Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг тайрч байх хэрэгтэй.

-Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Уг нь үсийг аль болох  ойр ойрхон угаах нь сайн.  Ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Уг нь угаах тусам үс өнгө орж, зөөлөрдөг.

- Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол  хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгээрэй. 
Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.

- Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөрвөн халбага конъяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх.

- Дотор эрхтний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг зургаагаас арван  удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganchimeg 2015-03-22 10:31:43
    Vs halzarch unaad b.na ymar arag hemjee abah be
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах