Ц.Элбэгдорж: Наурыз бол манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг баяр юм
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызийн баяр, Нарны баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызийн баярт зориулсан “Домборын эгшиг-2015” урлагийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр уламжлалт сайхан баяр, Наурызийн баяр эхэлж байна. Өдөр, шөнө тэнцэж Наурызийн баяраа тэмдэглэж байна. Казах түмэн маань баяраа тэмдэглэж, уулзаж, учирч, хуучин ёс заншлаа хэлэлцэж, өвгөд хөгшдөө хүндэлж дээдлэх ёс уламжлал энэ өдрүүдэд үргэлжилдэг.

Наурызийн баяр манай ард түмний эрдэнэ мэт эрхэмлэдэг сайхан баяр болж, жил бүхэн уламжлал болон тэмдэглэж байдагт би туйлын баяртай байдаг. Газар орон бүхэнд, Монгол Улс даяар оршин сууж байгаа казах олон түмэн маань энэ баяраа монгол ах дүүстэйгээ хамтарч улам өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байгаа.

Энэ жил бидэнд олсон ололт, гаргасан амжилт дүүрэн байна. Хавар цаг ирж байна. Сайхан цаг ирж байна. Энэ жилийн өвөл, хавар маш сайхан өнтэй байлаа. Наурызийн баярын өмнөхөн манай ихэнх нутгаар бидний хэлдгээр шар тос болсон цас орлоо. Хаврын өдөр жилийнхээ өнгийг даадаг гэж ярьдаг. Энэ өдрүүдэд байгаль дэлхий маань ивээж байгаа учраас энэ жил ч сайхан жил болох нь ээ. Монголын ард түмний хийж бүтээх үйлсэд улам их урам өгсөн сайхан жил байх нь ээ гэж бэлгэшээж байна. Бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Энэ бүхэндээ бэлгэшээж хандах ёстой.

Наурызийн баярын хамгийн гол онцлог бол ахмадаа, уламжлалаа хүндэтгэдэг. Бие биедээ орж зочилдог. Эв нэгдэлтэй байдаг. Ийм сайхан баяр юм. Энэ баярыг агсам согтуугүй, архигүй тэмдэглэдэг уламжлалтай. Энэ сайхан уламжлал баяр, баяр дээр улам нэмэгдэж өргөжих болтугай. Архи гэдэг ундаанаас монголчууд бүгдээрээ хол байх ёстой. Наурызийн баяр, хаврын баяр, казах түмнийхээ энэ сайхан баяраас үлгэр жишээ авах ёстой.

Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн болон орон даяар энэхүү тоглолтоо үзэх гэж байгаа нийт иргэддээ хаврын баяр, Наурызийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүгдийн маань буян заяа үргэлж дэлгэрч байх болтугай.  “Наурыз мейрамы құтты болсын! Ақ мол болсын” гэсэн Наурызийн баярын мэндчилгээг та бүхэнд дахин дэвшүүлье. Баяр хүргэе. Та бүхэнд баярлалаа” гэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн  2023-03-28 05:25:11
    Дийлэнх монголчууд Баян-Өлгийчүүдийг АНУ-ын даалгаврын дагуу дарамталж, хахуульд нь АНУ-д үр удмаараа амьдрах эрх ба санхүүжилт авдаг юм. Одоо бүр ил гарчихсан....
  • zochin 2015-03-22 17:45:59
    Hoshgirch bolno oo. buu manjil.
    122.201.21.156
    Мэдэгдсэн Хариулах
  • шүүмжлэгч 2015-03-22 16:18:40
    Уучлаарай, Та онож хэлсэнгүй ээ.
    43.242.243.85
    Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2015-03-22 14:37:27
    Наурыз гэдэг үгийг орчуулбал "нарны баяр" гэсэн үг юм."Наур" гэдэг нь "нар" гэсэн монгол үг юм байна.Зөвхөн энэ үгнээс үзэхэд казах үг монгол үгнээс үүсжэ...
    112.72.13.113
    Мэдэгдсэн Хариулах
    • loki 2015-04-06 11:28:53
      uuchlaarai kazak hel mongoloos uzeegui
      150.129.141.159
      Мэдэгдсэн Хариулах
  • dfhjnb 2015-03-22 14:17:44
    Arai hetruuljee erdene met bhdaa yahav dee kkk
    103.229.121.64
    Мэдэгдсэн Хариулах
  • huts 2015-03-22 13:47:37
    Za yahavdee geel bdg bsn .odoo ingeed ajiglaad bhd elbegee er ni huuramch hun shig sanagdaad baih bolloo
    202.21.106.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoz 2015-03-22 13:45:09
    Khoshigruulj baigaa doo gej bodood unshih ch husel torsongui dee
    103.229.120.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-03-22 12:48:36
    zoz...medeeguim bn sd
    150.129.143.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Мягмар 2015-03-22 05:33:26
    Ард тумний Эрдэнэ мэт эрхэмлэдэг баяр байхдаа ч яах вэ дээ.Хошигруулах юмдаа
    103.26.193.157
    Мэдэгдсэн Хариулах