Ерөнхийлөгч Харвардын их сургуулийн Монгол оюутнуудыг хүлээн авч уулзав

АНУ-ын дэлхийд алдартай Харвардын их сургуульд сурдаг орон орны оюутны төлөөлөл Монгол Улсад зочилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тэднийг хүлээн авч уулзлаа. Монголын Төрийн тэргүүн Харвардын их сургуулийн төгсөгч тул оюутнууд сурч буй сургуулийг нь дүүргэсэн Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлсний дагуу уг уулзалт болсон юм.Оюутнууд Монгол орны тухай, Монголын ардчилал, түүний хэтийн төлөв, эдийн засгийн байдал, уул уурхай, бусад салбарын хөгжлийн талаар сонирхсон зүйлсээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асууж хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэдний асуултад хариулахдаа ардчилал гэдэг бол нялх хүүхэд шиг өдөр тутмын арчилгаа шаардаж байдгийг онцолж байв. 1990 оноос өмнө төрийн мэдлийн ганц телевиз, ганц радио, нам, төрийн харъяалалтай хэдхэн сонин, сэтгүүлтэй байсан Монгол Улсад 1990 оноос хойш хэвлэлийн эрх чөлөө хөгжиж, өнөөдөр хэдэн зуу, мянгаар тоологдох хувийн телевиз, радио, сонин, сэтгүүл, сайттай болсныг дурдлаа. Мөн ардчиллаас хойш гар утас, интернэттэй болж, 2004 оноос фейсбүүк, 2006 оноос твиттер монголчуудын хэрэглээнд нэвтэрснийг сонирхуулав. Дөрөвхөн жилийн өмнө Монголд АСЕМ-ийн чуулган хийнэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх байсан бол 2016 онд АСЕМ ээлжит чуулганаа Улаанбаатарт хийх гэж буйг мөн хэлсэн юм.

Монголын ардчилал гүнзгийрэн хөгжиж, гадаадын зарим орнуудын төлөөлөгчид ирж туршлага судалдаг болсон. Энэ өдрүүдэд Мъянмарын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны зөвлөхүүд туршлага судлахаар Улаанбаатарт ажиллаж байгааг тэмдэглэлээ. Харвардын оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олон зүйлийг асуун тодруулж, уулзалтын төгсгөлд дурсгалын гэрэл зураг татуулав. Мөн Төрийн ёслолын өргөө гэрт зочилж, монгол гэр үзэж сонирхжээ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-03-22 08:17:48
    Харвард төгсөгчид аюултайн билээ. Худлаа ярина ,Турхирна, Бултаж сугарна, Ард олноо буудаж ална, Дахин дахин улстөрд гарна, Муу ёрийн хүүрнүүд байдын байлээ
  • Иргэн 2015-03-21 11:42:48
    "ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН МОНГОЛ ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ" гэсэн гарчиг худлаа байна ш дээ. Олон орны оюутнууд гэж байна. Хариуцлагатай бичэ...
  • bataa 2015-03-21 06:14:48
    hund bitgii ataarhaj bai .ih muuhai baina. ta nar hun doosh ni hiij bichihees oor hiih ajil heleh uggui humuus shuu dee.
  • Чука 2015-03-21 01:58:31
    Одоо буухаараа бас Гарвардад сурна гээд зугатаагаад алга болно биз дээ.
  • songogch 2015-03-20 21:01:27
    hudal ch luivarchid. heniig hoshigruulaad baigaa yum be
  • Dukaa 2015-03-20 19:53:24
    Jijig oron gej uneheer l jijig baihiim daa. Manai MUIS n oyutanuud USA d ochood Obama tai uulzii gevel yah bol. Ingej dooshoo ordogoo bolih heregtei, Ajilgui y
  • bataa 2015-03-20 16:59:58
    elbegee togsson umuu.kkkkkkk
  • зочин 2015-03-20 14:24:36
    ХУДАЛ ЧАЛЧИГЧИЙГ ХАРВАРДЫН ТӨГСӨГЧ ГЭНЭ ардын сургаалаас
  • moosoo 2015-03-20 13:51:08
    heden hun baidag yum?