Орон нутагт нөөцийн махыг худалдаалж эхэлжээ
Жил бүр нөөцийн мах цагаан сарын өмнө худалдаанд гардаг ч энэ жилийн хувьд одоог хүртэл худалдаанд гараагүй байгаа. Энэ нь Засгийн газраас нөөцийн мах бэлтгэсэн компаниудад өгөх ёстой мөнгөө төлөөгүйгээс болсон юм. Тэгвэл Засгийн газраас эдгээр компаниудад өгөх ёстой 4.5 тэрбум төгрөгийг шийдвэрлээд байгаа. Тэгвэл нөөцийн мах орон нутагт худалдаанд гарч эхэлсэн байна.

Тодруулбал Өмнөговь аймаг энэ сарын 17-ноос эхлэн нөөцийн махаа худалдаанд гаргажээ. Тус аймгийн төвд махны үнэ өмнөхөөсөө 800-1200 төгрөгөөр нэмэгдэн, хониных 7500, ямааных 7000 төгрөгт хүрч, тэмээний мах зарагдахгүй байгаа аж. Нөөцийн махыг "Хан сайхан говь" ХХК-ийн борлуулалтын цэгүүдээр долдугаар сарын 1-н хүртэл худалдаалах юм байна. Одоогоор тус компани 40 гаруй тонн махны нөөцтэй байгаа аж.
Б.Сансартуяа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнгө угаагчид 2015-03-20 08:26:47
    Нөөцийн мах гэж байхгүйшдээ. Мөнгө идэх арга шүү дээ. Худалдаанд нөөцөлсөн гэж хэлж байгаа махны 50 хувь гарвал их юм.
    103.10.23.112
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-20 07:49:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-03-20 06:13:26
    дэндүү үнэтэй байна 5000 -6000 байхад л болно Худлаа ард түмнээр даажигнаж мөнгө угааж байна
    202.179.20.90
    Мэдэгдсэн Хариулах