Хятадын байгуулж буй банк Дэлхийн банктай өрсөлдөнө
Хятадын удирдлага доор шинээр байгуулагдаж байгаа Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд Франц, Италитай хамтаар Герман нэгдэхээр болсон байна. Германы Сангийн сайд Вольфганг Шойбле Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд Ма Кайтай хийсэн уулзалтын дараагаар энэ тухай мэдэгдлээ. Шинээр байгуулагдаж байгаа энэхүү банкны үйл ажиллагаа нь бүс нутгийн дэд бүтцийг хөрөнгө оруулалтаар хангаснаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг нь дэмжинэ гэж үзэж байгаагаа Вольфганг Шойбле хэлсэн байна.
 
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг Вашингтонд байдаг Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны гол өрсөлдөгч болох боломжтой гэж үзэж байгаа юм. АНУ-ын зүгээс өрнөдийн орнуудад хандан энэхүү банкинд гишүүнээр нэгдэхээс татгалзахыг уриалж байгаа хэдий ч өнгөрсөн долоо хоногт Их Британи гишүүн болох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
 
Европын холбооны гишүүн орнууд Хятадын санаачлага, удирдлага доор байгуулж байгаа банкинд нэгдэхээр шийдсэнийг Европын холбооны Засгийн газар ч дэмжсэн байна.  Европын холбоо нь мөнгөний урсгалын дийлэнх Ази руу явна гэж эмээх хэрэггүй, харин ч шинэ банк байгуулагдсанаар Европын бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
 
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг өнгөрсөн оны намар Бээжинд байгуулсан юм. Банкийг байгуулах санамж бичигт дэлхийн  20 улс, түүний дотор манай улс ч нэгдсэн билээ. Энэ банкийг 2015 онд нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.