Adidas NBA-тэй хамтарч ажиллахгүй
2016-17 оны улирал дууссаны дараа багууд Адидас брэндийн өмсгөл өмсөхөө болино гэнэ. Учир нь спорт хувцасны Адидас компани NBA-тэй байгуулсан гэрээгээ цаашид үргэлжлүүлэхгүй гэж мэдэгдсэн байна. Лигийн зүгээс Адидас компанитай шинэ гэрээ байгуулах тал дээр нээлттэй байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
 
Ирэх сард лигийн удирдах зөвлөлийн хурал болж, энэ үеэр дараагийн хамтран ажиллах компанийн нэрийг олон нийтэд зарлах гэнэ. Ассошиатед Пресс агентлагт өгсөн эх сурвалжийн мэдээллээр бол шинэ гэрээ хэдийнээ хийгдсэн гэнэ. Америкийн нэгдсэн улсад Адидас гуравдагч байр суурь эзэлдэг бөгөөд тэдний өмнө Nike, Under Armour компани спортын зах зээлд эзэлж буй борлуулалтаараа бичигддэг байна. Адидас компани 2006 онд NBA, WNBA болон  NBA-н хөгжлийн лигийн өмсгөлийг хийж байх 11 жилийн гэрээг байгуулж байжээ.
 
Гэрээний дагуу дээрх лигүүдийн өмсгөлийг зөвхөн Адидас брэнд хийж, худалдаанд гаргаж байсан юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.