Дүүргүүдэд хүүхдийн ордны дугуйлангууд ажиллана
Монголын хүүхдийн ордны дугуйлангуудад хамрагдахыг хүсдэг хүүхдүүд олон. Гэвч гэрээс нь хол болохоор тэр бүр хамрагдаад байж чаддаггүй. Тэгвэл Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байгуулж ажиллуулахаар болжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурх сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдэд Хүүхдийн ордны салбар дугуйланг ажиллуулахаар болсон захирамж гаргажээ.

Тиймээс салбар дугуйланг байгуулах болсонтой холбогдуулан 109 хүний шинэчилсэн бүтэц хүний орон тоог  баталсан байна.

Бүтэц орон тоог шинэчлэн баталсны дагуу шинээр ажиллах багш нарын цалин, салбар байгууллагын урсгал зардлыг 2015 оны Монголын хүүхдийн ордны батлагдсан төсвөөс санхүүжүүлж, хяналт тавьж ажиллахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, шинээр байгуулагдах салбаруудад ажиллах багш нарыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг Монголын Хүүхдийн ордны захиралд даалгажээ.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-19 12:50:17
    han uul yahiin be
    202.21.106.110
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-19 04:54:51
    taalagdlaa
    103.26.193.219
    Мэдэгдсэн Хариулах