Орон сууцны урьдчилгааг бууруулах боломж байгаа юм биш үү
Барилгын салбарыг дэмжих талаар МVХАVТ, МVЭХ, МАОЭНХ-ноос Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт шаардлага хvргvvлсэн нь ойрын өдрvvдэд нийгэмд багагvй хvлээлт vvсгэсэн асуудал болоод байгаа. Уг шаардлагад “Эдийн засагт 2014 онд бий болсон долоо хувийн өсөлтийн 80 хувийг уул уурхайн бус салбар, тvvний дотор барилга, хөдөө аж ахуй, боловсруулах vйлдвэрийн салбарын өсөлтөөр хангасан.
 
Барилгын vйлдвэрлэлийг 2015 оны их ажил эхлэлийн өмнө бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжих, нэгэнт баригдсан барилгуудын худалдан авах зах зээлийг өргөжvvлж, эрэлтийг урамшуулахад чиглэсэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжvvлэх шаардлагатай байна” гэсэн байсан. Тvvнчлэн хэд хэдэн санал гаргаад байгаа.
 
Vvнд:
 -Ипотекийн зээлийг олгох талаарх Засгийн газрын шийдвэрт дараах өөрчлөлт оруулах: а/Нэгэнт баригдаж улсын комисс хvлээн авсан орон сууцыг ипотекийн зээлээр авч байгаа иргэдийн төлж байгаа урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 хувь болгон бууруулж, 2015 оны дөрөвдvгээр сарын 1-нээс эхлэн мөрдvvлэх, б/Ипотекийн зээлээр авч буй орон сууцны хэмжээг 80 ам.метрээр тогтоож байгааг 150 ам.метр болгон нэмэгдvvлэх,
-Ипотекийн зээлийн урьдчилсан төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдvvлэхэд шаар­длагатай 90 тэрбум төгрөгийн эх vvсвэрийг шийдвэрлэн байршуулах арга хэмжээ авах,
-Барилгын салбарт энэ оны хаврын их ажлыг эхлvvлэхэд шаардлагатай байгаа эх vvсвэрт гадаадын зээл тусламжаас шаардлагатай хэмжээний хөрөнгийг ашиглах асуудлыг шийдвэрлэх, тэвчиж болох, хямралаас гарахад нэмэр багатай төслvvдийн санхvvжилтийг эргэн харж барилгын салбарыг дэмжихэд ашиглах,
 -Барилгын салбарын vйл ажиллагаа эхлэхэд саад тотгор учруулж буй төр, засгийн байгууллагуудын зөрvvтэй шийдвэрvvдийг цэгцлэн нэг мөр болгож барилгын ажил явуулахад саадгvй болгох зэр­гээр тусгасан байна.
 
Харин Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар дээрх санал, шаардлагыг хvлээн аваад, ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн. МVХАVТ, МVЭХ, МАОЭНХ-ныхон энэхvv саналуудаа огт судалгаагvйгээр гаргаагvй нь лавтай. Өөрөөр хэлбэл боломж байгаа бөгөөд зөвхөн төр, засгаас тодорхой зохицуулалтыг хийж өгөхийг хvссэн хэрэг. Энэхvv саналуудаас орон сууц ипотекийн зээлээр авч буй иргэдийн урьдчилгааны 30 хувийг 10 хувь болгон бууруулах гэдэг нь олон нийтэд хамгийн ихээр хvлээлт vvсгээд байгаа асуудал.
 
Тиймээс ч иргэдэд ихэд таалагдаж, Засгийн газар шийдвэрлээд өгчихөөсэй хэмээн алгаа vрчиж суугаа. Гэхдээ төр, засагт байгаа боломжийг зөв ашиглаж чадвал энэхvv санал хэрэгжих магадлалтай нь тодорхой. Учир нь саяхан болсон НИТХ-аас гаргасан шийдвэрээр "Улаанбаатар орон сууц" нэртэй сан байгуулагдаж, нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр vйл ажиллагаагаа эхлээд байгаа. Энэ хөрөнгөөр төрийн албан хаагчдын худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хvртэлх хувьд дэмжлэг vзvvлнэ. Өөрөөр хэлбэл төрд ажилласных нь төлөө буцалтгvй тусламж хэлбэрээр олгохоор заагаад байгаа юм. Уг нь өнөөгийн эрх баригчид улс орныг халамжийн бодлогоор доройтууллаа хэмээн шvvмжилж, татгалзахыг уриалаад байдаг хvмvvс. Тэгэхээр төрийн албанд ажилласных нь төлөө орон сууцны зээлийн урьдчилгааг нь 50 хvртэл хувиар буцалтгvй тусламж нэрээр өгөхийн оронд иргэн бvрийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 10 болгож бууруулвал илvv vр дvнтэй төдийгvй, хvртээмжтэй бодлого болох нь тодорхой.
 
Төрөөс урьдчилгаа төлбөрийн хэмжээг хэлэлцэн шийдвэрлэж өгөхөөс өөрөөр банкны шалгуурт нөлөөлж бvх иргэнээ орон сууцтай болгох боломж угаасаа байхгvй. Тvvнчлэн хvнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгvй гэж заасан Vндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж байхаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хувийн хэвшлийнхэнд ч гэсэн зориулсан боломж олговол зохистой баймаар юм.
 
Ипотекийн зээлийн урьд­чилсан төлбөрийн барьцааны батлан даалтын санг нэмэгдvvлэхэд шаардлагатай 90 тэрбум төгрөгийн эх vvсвэрийг бvрдvvлэхийн тулд "Улаанбаатар орон сууц" санд байршуулж эхлvvлж буй 15 тэрбум төгрөгийг ч татах байдлаар асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нөхцөл бишгvй л бий. Өөрөөр хэлбэл аливаа шийдвэрийг сонгуулийн амлалтаа биелvvлэхийн тулд бус, бодит нөхцөл байдалд уялдуулан гаргаж байвал vр дvн сайтай байх болов уу.
 
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Johnson Smith 2016-01-28 12:53:27
    Hello Applicant, We are a Certified Financial Institution approving funds for all kinds of project. Our loan/financial offer is given at a low interest rate ...
    105.112.17.248
    Мэдэгдсэн Хариулах
  • barclaysnationwideloan@hotmail .com 2015-04-08 14:12:59
    BARCLAYS LOAN COMPANY ATTENTION APPLICANT: Thank you for your response to a loan application, via e-mail, and the content is well understood. We are certifie...
    106.186.27.172
    Мэдэгдсэн Хариулах
  • 1104 2015-03-23 01:38:08
    50хувийн урьдчилгаа төлбөрийг төрөөс даахын оронд бүх орон сууц авч иргэдийн урьдчилгаа төлбөрийн хувийг багасгахыг дэмжиж байнаа иргэдээс битгий ялгаварла
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах
  • hol ochij huts 2015-03-19 03:57:27
    hudlaa PR blguidee. ene songuuliin shou bolood dusna bz.buzar turiin novshnuud uursdduu ali blohoor ashigtai l yum hiine uu gehees ard irgediin tuluu hiij harag...
    112.72.13.63
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-03-19 01:23:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.196
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-03-19 00:49:42
    Naad Mongolbanknii hevlesen tugruguur bayajih sanaatai luivriin bulegt "Hol ochij huts" gej helchih hun baina uu?
    159.153.146.63
    Мэдэгдсэн Хариулах