Ч.Улаан: Өрийн хуулиа эхлээд хэлэлцсэн бол асуудал гарахгүй байсан
 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал дээр гишүүд нэлээд санал зөрөлдөв.

Учир нь өнгөрсөн мягмар гаригийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлэг дахин хэлэлцэх шаардлагатай байгаа учир хоёр хоногийн завсарлага авсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Завсарлага авсан хугацаа үр дүнд хүрсэнгүй. Хуультай зөрчилдсөн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Харин хэлэлцээд явбал Үндсэн хуулиа зөрчих асуудал болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг эхлээд хэлэлцье гэдгээр санал хураалт явуулах хэрэгтэй. Санал хураалтаар шийдвэрлэе. Иргэн болгон таван сая төгрөгийн өртэй байгаа. Харин өрийг 70 хувь болговол 6,3 сая төгрөгт хүрнэ. Тиймээс хууль зөрчсөн асуудлыг УИХ-аар хэлэлцвэл Үндсэн хуулиа зөрчих болно” гэсэн юм. Үүнтэй холбоотой гишүүд саналаа хэллээ.

Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан: Засгийн газраас 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барихаас 14 хоногийн өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Өрийн хуулийг дагалдуулаад өргөн барьсан. Өрийн хуулийг эхлээд хэлэлцэгдэх байх гэж тооцох араас нь оруулж ирнэ гэж тооцож дахин хавсаргаж оруулаагүй. УИХ дээр хэлэлцэгдэх явцад дараалал нь хойно өмнө орсноос болоод яах аргагүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагалдуулан өргөн бариагүй юм шиг ойлголт төрөөд байна. Тэгэхээр 14 хоногийн өмнө орж ирсэн Өрийн хуулиа эхлээд хэлэлцсэн бол асуудал гарахгүй байсан юм. Өрийн хуулийг дагалдаж орж ирсэн Тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэж шийдэх бололцоо байна уу. Хэрвээ тэрийг шийдчих юм бол Өрийн хууль хийгээд Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах асуудал ч тодорхой болно. Хэлэлцэх эсэхийг шийдчихвэл хувь хэмжээндээ дээрээ тохирчихож болно гэж бодож байна.

УИХ-ын дарга З.Энхболд: МАН-тай Төсвийн тогтвортой байдлын хуулийг өөрчлөх талаар “зөвшилцлөө хий” гэсэн үүргийн долоо хоногийн өмнө бүлгийн дарга нарт өгсөн байгаа. Ямар нэг ажил хийгдээгүй байна. МАН-ын зүгээс албан өөрчлөлт оруулахгүй гэдгээ албан ёсоор хэллээ гэж ойлголоо.

Мөн уг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, С.Одонтуяа, Н.Батцэрэг нар үг хэллээ. Ингээд байнгын хорооны саналаар хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг аваагүй тул төслүүдийг Засгийн газарт буцаахаар боллоо.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-30 01:44:25
    Улаанд амжилт хүсье. Алтанхуягт наад ЭдийнЗасгийн гээд байгаа яамаа татан буулга Сангийн яаманд нь өг Батбаяр сан хөрөгөө мэдэхгүй тооцоо байхгүй нэг л юм хийх гэсэн хүн сэтгэл нь сайн юм гэхдээ улс орныг нэг компаний дайтай бодоод сэтгээд байна.Сан хөмр
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах