Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шагналын хур буулаа

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй зарим албан хаагчиддаа цэргийн ээлжит цол олгож, шагнаж, урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж байна. 


“Хурандаа” цолоор Хорих 401 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Б.Амарбаясгалан, Хорих 409 дүгээр ангийн дарга, дэд хурандаа М.Алтан-Очир, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Т.Энхбат, “Дэд хурандаа” цолоор 4, “Хошууч” цолоор 13, “Ахмад” цолоор 10, “Ахлах дэслэгч” цолоор 12, “Дэслэгч” цолоор 1, “Ахлах ахлагч” цолоор 23, “Ахлагч” цолоор 18, “Дэд ахлагч” цолоор 1 алба хаагчид цэргийн цол олгож, “Цэргийн хүндэт медаль”-иар 2, “Хүндэт” тэмдгээр 1, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 10, “Салбарын тэргүүний ажилтан” 19, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 15, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч” 1, “Хүндэт” тэмдгээр 49, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 82, “Баярын бичгээр” 63, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр 1 албан хаагчийг тус тус шагнаж, урамшуулав.

Монгол төрийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний үе үеийн ажилтнууд хуулиар хүлээсэн нэн хариуцлагатай үүргээ 90 гаруй жилийн түүхэндээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид хүнд бэрхшээл тулгарахаас эмээлгүй энхийг тогтоох, дайн дажинтай орны нөхцөл байдлыг тогтворжуулах, энхийн үйлсэд сахилга баттайгаар оролцож, эрсдэлтэй амь дүйсэн албанд эх дэлхий, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, 2007 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд Сьерра Леоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад нийт 100 гаруй албан хаагч үүргээ нэр төртэйгээр биелүүлээд ирсэн бөгөөд одоо, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад тус байгууллагын 10 гаруй албан үүрэг гүйцэтгэж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.