
2018 оны Дэлхийн аваргын урдчилсан шатны хэсгийн төлөөх Азийн бүсийн анхан шатны тэмцээнүүд өндөрлөж байна. Анхан шатнаас Бутан, Зүүн Тимор, Камбож, Энэтхэг, Тайваний шигшээ багууд шалгараад байгаа аж. Үүн дээр Пакистан-Йемений тоглолтын ялагч нь нэмэгдэх юм. Анхан шатнаас шалгарсан 6 баг хоёрдугаар шатанд Азийн бусад бүсээс шалгарсан 34 багтай нийлж, найман хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.
Энэ удаагийн шалгаруулалтад Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны чансаа 209 буюу хамгийн сүүлд бичигддэг Бутаны шигшээ баг Шри-Ланкын багийг хоёр дараалж хожсоноор шалгараад байгаа юм. Бутаны баг энэ удаагийн шалгаруулалтад сайн байгааг хөлбөмбөг сонирхогчид хэлж байна. Тиймээс ч тус багийг дараагийн шатанд хэрхэн оролцохыг ажиглаж байгаа хэмээн цахим хуудаснаа бичицгээж байна.
Ами
Olloo.mn
Olloo.mn